Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг өнгөрсөн мягмар гараг буюу 21-ний өдөр цагдан хорьжээ. Түүнийг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, олон удаагийн давтан үйлдлээр албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдыг айлган сүрдүүлж, хахууль авсан хэрэгт буруутгасан байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас хошууч П.Өлзийсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр таван удаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Гэсэн ч гэрч, хохирогчдыг дарамтлаж буруу мэдүүлэг өгүүлэх, танил талдаа авлига өгөх зэргээр аргалаад өнгөрдөг байжээ.
Харин тэрбээр цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлснээсээ хойш дөрвөн удаа шүүхээр шалгагдсан байдаг. Тухайлбал өнгөрсөн жил АТГ-ын мөрдөн байцаагч Бат-Олзвойтой бүлэглэж, бусдыг зодож, дарамтлан эрүү шүүлт тулгасан хэргээр шүүхээр орсон ч сурсан зангаараа энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулсан байна.
Гэхдээ прокурорын байгууллагаас түүний холбогдсон эрүү шүүлт тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолд эсэргүүцэл бичиж, шүүхэд хандаад байгаа талаар хууль хяналтын байгууллагынхны дунд ид шуугиж байгаа юм.
Бусдад эрүү шүүлт тулгасан гэх өмнөх хэрэг нь эцэслэн шийдэгдэж амжаагүй байхад П.Өлзийсайханд дахин өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэлээ. Одоо түүнийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 23.3-т зааснаар “Цагдаа олон нийтийн байцаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож биед нь хүнд гэмтэл учруулсан”,
181 дүгээр зүйлийн 181.2.2-т зааснаар “Цагдаа болон нийгмийг хамгаалах үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагчийг зодож танхайрсан”, 269 дүгээр зүйлийн 269.2.2-т зааснаар “Бусдад их хэмжээний хээл хахууль өгч албан тушаал дэвшсэн, бусдаас хахууль авсан” гэх гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
П.Өлзийсайхан нь цагдаагийн сургууль төгсөж Сэлэнгэ аймагт хуваарилагдсанаасаа хойш тус аймгийн Цагдаагийн хэлтэст 18 жил ажиллаж байгаа юм байна. Түүнийг гавтай хэрэг илрүүлж үзээгүй ч, Эрүүгийн тасгийн дарга хүртэл дэвшсэнд гайхах хүн олон байдаг гэнэ.
Албан тушаалаараа бусдыг айлган сүрдүүлж сурсан түүний эхнэр нь Сэлэнгэ аймгийн төвд 24 цагийн турш архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг “Хөхчулуут” гэх хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм байна.
Сэлэнгэ аймагт П.Өлзийсайхан даргын дэлгүүрийг хааж, зүрхлэх цагдаа, төрийн албан хаагч байдаггүй тул эхнэр нь Алтанбулагийн хилээр зөвшөөрлийн бичиггүй архи, пиво оруулж ирдэг талаар Сэлэнгэ аймгийн иргэд ам дамжин хардан ярьж байна.
Гэхдээ ямар ч байсан Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Р.Саруул
Эх сурвалж:
Лхагва - 06 сарын 10,
2026
Сэтгэгдэл0
яг үнэн энэ бузар хүний нүгэл ингээд нүдээрээ гарч шоронгийн хадаас болох цаг нь болсон. аль эрт л ингэх байсан юм браво....
тэр АТГцн Бат-Олзвойг яагаад хамт хориоогүй юм нэг тэрэгний 2 дугуй хулгайч цагдаанууд
24 tsag hort undaa zarj busdiig horloj baigaa hortonguud ingeed uursduu hariugaa avch uilee edelj baival taarav gej.
Ard irgediig ailgaj mohgotoi bolox gecen cahaa hi bytexgui bx xudlaa shudraga tsarailcan cetgetsiin obchtoi etgeed bga um oortoi hi cuulerch baigaad barigdcah emegteig ter tamiraa gedeg abgai baihga zoddog tuuniig xamgaalaltahd abax xerег тей
энэ цагдаа гэж...ёстой муулах муу үг ч алга Тамираа гэж эхнэр нь ёстой лаг гар байдаг даа сэргэлэн нь дэндсэн өлзийгийн нууц хүүгийн нөхөртэй хамаатан
За яах вэ дээ, Үүргээ гүйцэтгэж явсан нэг муу цагдааг байтлаа Генерал Амарболдыг хүртэл хэлмэгдүүлээд шоронд хийдэг биз дээ, Энэ мөрдөн байцаагчийг нэг хөгийн новш матаж хэлмэгдүүлж байгаа биз дээ
CHI PZDA MIN MEDEEJ TSAGDAA BH, BI CH MUN ADIL TSAGDAA BNA, BID HEDII NEG MORDOSTEICH BOHIR TSAGDAATAI HEZEECH MOR ZEREGTSEH UCHIRGUI UCHIRN TIIM HUN BOL TSAGDAA BISH GEMT HEREGTEN, EHLEED MED, DARAAN OLON UM YARI, OLNII UG ORTOI ENE NOVSHIIG UZDEG HUN CH ALGA BNA
тохирох шийтгэлийг нь өг.
миний нутагт ямар гээчийн өтнүүд ирээд үүрэлчээ вэ.одоо ойлголоо энд хүний газар зарц хийж байхаар эгэж эх орон төрсөн нутагтаа очиж ийм муусайн өднүүдийг хэмжээнд нь аваачихгүй бол болохийг байж дээ.
Erh medeltnuudiin arhinii uildver.delguur bar restoran bugdiig ni haah heregtei....manaid ene turuliin biznesiig erhten darhtanuud uursduu taaruulj huuli batlaad uil ajillagaa yavuuldag shuu dee
ulziitei suuhaas umnv tamiraag ih shaadag bsan daa ym l bol boob hvhvh geed bdag sonin huuhen shuu
ene selengiin zavaan tsagdaa nariig bugdiign zailuulaachdee, sayahan murdungiin darga n bas zavaaraal bsan, gol 2 albanii darga narn iim bgaa um chin Selengiin tsagdaagiin ajil yamar bgaan oilgomjtoi, minii medeh uneheer aimshigtai humuus tend ajilsaarl bna lee, Bilegtee chi garsanaasaa hoish yorn yu hiiwee
heterhii sain baihaar ingeed baih yum. Selengiin heden hulgaich hudalch luivarvhchdiig sain darj baisan zorigtoi zaluu daa.Heterhii vnen yavah iim hortoi baih yum. Huuli shvvh vneneer ni shiideh bailgui dee
Shalguur undurtei Selengiin ervvgiin tsagdaad vr bvteeltei sain ajillaj baigaa zaluu gej boddog shvv.
Selengiin tsagdaad baisan chapii hochtoi enhbatiig shalgah Herschei olziisaihan shudrag daanch Huduu ajilaad bh yum enhbatiig Bol jinhen luibarchin deeremchin
шүүх хууль хяналтийн байгуулдагаар энэ бусармаг ажиллагаа дүүрэн байгаа шүүдээ. энэ новш дарамтлаж олсон олзноосоо дээд удирдлагатайгаа хуваалцаагүй ад үзэгдсэн юм байлгүй.
Bayarsaihan gej hyvtsasni gol namhan eriin orontsogo shorind syyyh pizda baigaa
bayrsaihan gej ytsan hvvheldei bi shvv bas araasnii oron
Bayrsaihan gen ervvgiin tsagdaad ajilaj bsan ytsan hvvheldei selenged ochison gesen ydahgvi shorond syyna