sonin.mn
АТГ-аас өнөөдөр цаг үеийн асуудал болоод шалгаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж дуусаад эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн  үзжээ.
 
 
Гэвч АТГ-аас түүнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлэхэд хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг өгчээ. Харин Г.Дэнзэнтэй холбоотой хэргийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн үзсээр байгаа аж. 
 
 
Тодруулбал Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч, Ерөнхий сайдын эгчийн охин Уянга гэгч "Говь повер" хэмээх компанийг хүнээс худалдан авч, үнэлгээний компаниар нэг өдрийн дотор үнэлгээ хийлгэж, дүрмийн санг нь 1 тэрбум төгрөг болгож өсгүүлсэн болохыг АТГ тогтоожээ. 
 
 
Мөн  "Говь повер" компани нь татварт алдагдалтай тайлан гаргаж өгдөг байсан. Тиймээс  алдагдалтай тайлан гаргаж өгдөг аж ахуйн нэгж тендерт  ялалт байгуулах ямар ч боломжгүй.
 
 
"Говь повер" компани ялсан нь сонгон шалгаруулалт хууль бусаар явагдсан  гэж үзэж байна.  Иймээс уг хэргийг шалгах шаардлагатай хэмээн үзэн АТГ-аас прокурорт  дахин ханджээ.
 
 
Б.Оргил
 
Эх сурвалж: "new.mn"