Нүүдэлчин Монгол түмний эртнээс уламжлагдан ирсэн хуруу дарам цөөн хоолны нэг нь тараг. Тараг бол амьд хоол. Махгүй болсон тохиолдолд тарагаар өл даагаад хэдэн сар ч байж чаддаг нь монголчууд. Тиймээс л энэ төрлийн идээгээ өнөөдрийг хүртэл боловсруулан хэрэглээнээс халаагүй.
Манай улсын нөөцийн найман нэрийн бараанд багтдаг амин дэмээр баялаг энэ хүнсийг өдгөө харийн технологиор хийж байна гэх шүүмжлэл энэхүү асуудал хөндөхөд хүргэв.
Өргөн хэрэглээний бараа материалынхаа 80 гаруй хувийг урд хөршөөсөө авдаг манай улс өдгөө үндэснийхээ цагаан идээг ч өөрсдийн гараар хийж чадахаа байжээ. Үүний жишээ бол Хятадаас орж ирж буй үй түмэн чанаргүй хүнсний бүтээгдэхүүн, мөн цагаан дээр хараар “Монгол” гэж бичсэн урд хөршийн тараг.
Бидний бяцхан үрсээр сурталчилгаа хийж, “гого” гэж дуулан олноо танигдсан, гаднаа гяланцаг дотроо паланцаг “Оргил хүнс” компанийн “Гоё” тарагийг дагасан асуудал анхаарал татаад болдоггүй.
Учир нь энэ компани жишээ, жишээний дээд болж, зөрчилтэй компаниудын тэргүүн эгнээнд жагсаад байгааг учир мэдэх нэгэн хэлсээр буй. Тус компани Монгол түмний уламжлалт идээ болох тарагийг хоол амталж байгаа юм шиг амтлаад хадгалалтын хугацааг зориудаар өөрчлөн худалдаж байна гэв.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн нэгэн асуултыг уншигч авхай таниас асууя. Би хөдөө төрж эмээгийнхээ бүрсэн тарагийг идэж өссөн тийм л нэгэн жирийн иргэн. Тэгвэл тараг идэж миний л нэгэн адил амтыг нь одоо ч тагнайдаа амтагдтал санаж буй танд сануулахад, жинхэнэ ориг монгол тарагийг даруй идэхгүй л бол нэг хоногийн дотор исэж гашуурдаг биш билүү.
Гэтэл “Гоё” гэх энэ тараг ид шидтэй юм уу гэмээр гурван сарын хадгалах хугацаатай байх юм. Энэ нь 90 хоног хадгалаад ч гашуурч, исэхгүй гэсэн үг. Гэтэл Монгол үнээний тараг хэдхэн цагт л исч сагадаг байтал, “Гоё” тараг ийнхүү нэг л амтаараа гурван сар болно гээд байгаагийн учрыг лавламаар болоод байх юм.
Энэ юу гэсэн үг вэ, хоол хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хянаж байдаг салбарын байцаагчид аа. Хаана байна вэ, хүнсний аюулгүй байдал хэмээн ярьж хааяахан зурагтаар шоуддаг хэсэг нөхөд, өө. Одоо л та нөхдийн хяналт, шалгалт хэрэгтэй байна.
Учир нь барбарис чихэрнээс жоом, компотноос өт, талхнаас лент, “Гоё” жүүснээс хөгц гээд л юу, юу гэнэ вэ шинэ өглөө бүр шинэхэн аюул сонсогдох нь хэвшил болж, энэхүү сэтгэл сэрдхийлгэм мэдээнд ч бид дасах шинжтэй.
Ёстой л өнөөх тэнэгийн дотор уужуу гэгчээр Монголчууд бид “Гоё” хэмээх энэхүү тарагийг олон хууль зөрчсөн, шаардлага хангахгүй, Хятдад үйлдвэрлэдэг гэдгийг мэдсэн хэрнээ л “Тийм гэнэ лээ” гээд л уусаар байна. Андуураагүй бол Эрээнд яг л ийм амттай тараг идсэнээ тухайн үед гайхаширч л байснаа дурдъя.
Арай манайх урдаас “Гоё”-ийг оруулж ирдэг юм биш биз гэх хар төрөөд болдоггүй ээ. Хэнбугай ч хэлнэ дээ, Эрээний захын дэлгүүрийн лангуун дээр эрийтэл нь өрчихсөн байдгийг.
Ийм л нэг шалгамаар хяналтгүй урд хөршөөс угшилтай тараг манай хүнсний зах зээлд хэдийнэ ганхашгүй байр эзэлж өөрийн гэсэн худалдан авагчтай болсон нь сэтгэл эвгүйцүүлнэ. “Гоё”-ийн хэрэглэгчдийн ихэнх хувийг хүүхэд, багачууд эзэлж байгаа нь санаа зовоож буй шалтгаан юм.
Монгол улсын “Эсэг цагаан идээ, техникийн шаардлага” MNS 4229:2011 стандарт 2011 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөгдөж байдаг аж. Гэтэл “Гоё” тараг нь 2009 оноос хойш стандартыг зөрчсөн, одоо ч зөрчиж буй гол бүтээгдэхүүн аж.
Үүнийг мэргэжлийн хяналтынхан дутуу хянаж, худалдан борлуулах дүгнэлт удаа дараа үйлдсэн байх юм. Өөрөөр хэлбэл, ”Оргил хүнс” компани хууль бус дүгнэлтээр үйл ажилгаагаа явуулсаар өдийг хүрчээ. МХЕГ-ын байцаагчийн дүгнэлт үнэн эсэх нь эргэлзээтэй.
Учир нь 2012 оны нэгдүгээр сарын 16, дөрөвдүгээр сарын 19, долдугаар сарын 25-ны өдрийн байцаагчийн дүгнэлтээр шинжилгээ хийгдээгүй байдаг. Харин 2012 оны аравдугаар сарын 9-ний өдөр Нян судлалын лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тараганд байх “Ашигтай бичил биетийн тоо” байх ёстой хэмжээнээс 50 дахин бага гарч, стандартын шаардлага огт хангахгүй гэсэн хариу гарсан байгаа юм.
Уг нь стандартын дагуу тараганд 1х10-ын долоон зэрэгт байх ёстой аж. Тэгтэл “Гоё” тараганд асуудал гарч өнөөх хэмжээ 2х10 таван зэрэгт гарчээ.
Үүгээр ч дусаагүй. Уг дүнг дахин баталгаажуулахаар “Хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” дахин өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Оргил хүнс” компанийн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг 1.5, 1л, 450 гр, 125 граммын бүтээгдэхүүнээс худалдан авч шууд МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд ашигтай бичил биетийн тоо 100 дахин бага гарчээ.
Энэ олон дүгнэлтийг харахад энэ чинь одоо тараг мөн үү хэмээн асуумаар. Ориг тараг исэхгүй, гашуурахгүй байж болдог юм уу. Химийн бодисгүй монгол тарагийг 90 хоног хадгалж үнэхээр болдог эсэхийг “Гоё”-ийн үйлдвэрлэгчдээс асуумаар байна.
Ж.Эрдэнэчимэг

Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
monfresh bas xujaagaas xuurai suu oruulsh ireed nairuuldag sh tee odoo bolimoor jumaa.
тэгээд хаанаас оруудвал болох юм бэ, хамгийн ойрхон нь зардал багатай нь хятад байна тэхүү
ingeed l mongold amidrah batalgaagui shdee gadaad ruu garcgaa humuusee
Hujaa nariinhuurai suund hort havdariin uusgegch eldev yanziin zuil baigaa. uuniig hereglej baigaa Mongoliin suunii uildveruud mash olon.
манай гэрийнхэн Гоё тараг их уудаг л даа. энийг уншсан чинь сонин санагдчихлаа. гэхдээ мэргэжилийн хүний, баримттай мэдээлэл тавьж байвал зүгэр байна.
Olni ug olomtoi gadaad ch ter tarag hadgalah hugatsaa ha gin urtdaa doloo honor l bdg biz de
Оргил худалдааны төвийн эзэн чинь МАН-н хүн АН шорондоо хийх гэж онилж байгаа юм байна. Оргил худалдааны төв арай ч тэхгүй ээ. Тийм юм хийх хүн биш Ээлжит баривчлагаа л байх.
Hujaa nar suug hortoi hiine. Urgamaliin tosiig ch muu usnii suvagnaas shuuj tungaaj gargaj avna. Arhi pivond ch bas eldev yanziin hort bodis holidog.Tuuniig mongol shoshog naagaad ereeneer evteihen oruuldag naimaachid bii.
Замын Үүдийн боомтоор Хятадаас Монгол руу сүү, тараг ачсан машинууд буферийн хамгаалалтай гарч байгааг үзсэн олон хүн байгаа гэдгийг ард түмэндээ сонордуулъя.
ugaasaa uuhaar medegddeg sh dee naanaa neg saihan amttai yum shig hernee zaanaa huurai suugaar hiisen ch yumu neg sonin baidag