УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад хүрэлцэн ирж албан ёсны айлчлал хийсэн Финляндын парламентын даргыг дагалдаж зургаан хүний нэг нь автын ослоор нас барсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Тэдгээр ирсэн зочдын гол зорилго нь “Геологи, эрдсийн түүхий эдийн салбар дахь Монгол-Финляндын хамтын ажиллагаа” сэдэвт семинар байсан төдийгүй Геологийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцаж дотооддоо ашигт малтмалын баяжуулалт хийх болсон манай улстай хамтарч ажиллах төсөл байсан юм.
Ажлаа амжилттай гүцэтгэсэн тэднийг нутаг буцах болоход манайхан л болсон хойно нөгөө л бялдууч, зусарч зангаараа цайлж дайлахаар болж Хустайн нуруунд гарахыг хүссэн аж.
Ингээд нутаг буцах байсан өдөр нь Финляндын зочдийг Геологийн төв лаборатоийн хамт олон болон бусад албаны хүмүүс дагуулан Хустайн нурууг зорьсон байдаг.
Монголын үзэсгэлэнт газрын нэгийг үзүүлж гадныхны нүдийг сэргээсэн тэд буцах замдаа осолдож томоохон албан тушаалтай 47 настай К гэх гадаад иргэн нас барсан.
Үүний гол буруутан нь Геологийн төв лабораторийнхан. Ийн хэлэхийн учир нь тус лоборатроид “цус ойртох өвчин” газар авч алба, амины ажлын алийг нь хийгээд байгаагаа зарим ажилтан нь ялгахаа байсанд л буй юм.
УИХ-ын дарга З.Энхболд Геологийн төв лаборторийнхны өмнөөс тун эвгүй байдалд орж нүүрээ ч хийх газар олдохгүй байна гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байсан.
Мэдээж өөрийнх нь урилгаар ирсэн зочид гэнэтийн осолд орж хүний нутагт амиа алдаж байхад УИХ-ын дарга ямар хэцүү байдалд орох нь хэн хүнд ойлгомжтой.
Геологийн төв лаборторийн захирал Б.Батжаргалын жолооч Энхболд гэгч зочдын суусан “Хьюндай Старекс” автомашиныг согтуугаар жолоодож явсан байдаг.
Энэ үйлдэл нь тус газарт албан ажил ямар явагддагийг гэрчилж байгаа юм. Улс хоорондын хамтран ажиллах төсөл гэдэг энгийн нэг Бат Дорж хоёр өөр хоорондоо ярилцаж морь малхан солилцож байгаа асуудал биш.
Гэтэл тус лабораторийн даргын жолооч Энхболд албан үүргээ гүйцэтгэж явахдаа дээрх эрхмүүдтэй эн зэрэгцэн наргисан байгаа юм. Энэ нь ч бас Геологийн төв лабораторид дарга цэрэг, захирах захирагдах ёс алдагдсанаыг гэрчилж байна.
Тус төвийн захирал Б.Батжаргал он удаан жил тасралтгүй ажиллаж байгаа нэгэн. Түүнийг албан тушаалаа ашиглан төрийн үйлдвэрийн газрын төрөл садны газар болгож байгаа тухай нэг хэсэгтээ л хэвлэлээр шуурч байсан. Осол гаргасан жолооч ч Б.Батжаргалын ойрын хүн гэдгийг эх сурвалж хэлж байсан.
Уг ослын талаар Замын цагдаагийн газраас тодруулахад“Төв аймагт осол гарч, Финлянд улсын иргэн амиа алдсан. Ослын дараа задлан шинжилгээ хийдэг ч тус улсаас төлөөлөгчөөр дамжуулж,цогцсыг нь шилжүүлэхээр болсон.
Энэхүү хэргийг дипломат эрх ямбанынх нь дагуу улсад нь шилжүүлнэ. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэж байв.
Харин Геологийн төв лаборторийн захирал Б.Батжаргалтай утсаар холбогдож болсон үйл явдлын талаар асуухад “Ийм хэрэг гарсанд бид харамсаж байгаа. Жолооч Энхболд миний жолооч биш.
Манай лаборторийн жолооч байгаа юм. Таны асууж байгаачлан согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед би өөрөө цуг явж байсан шүү дээ” гэх товчхон хариулт өгч байсан.
Мэргэжлийн бус хүмүүс ихэвчлэн ажилладаг гэх тус газрын баяжуулах тасаг нь хамгийн мөнгө хийх боломжтой газар гэсэн. Тухайлбал ажилчид нь “Энд ажиллаж байж ганц аятайхан хөөрөгний чулуу олж авахгүй бол аз харих байлгүй дээ” гэж хоорондоо ярьдаг нь ч үнэнийн ортой.
Тухайлбал тус газрын санхүүгийн албанд мэргэжлийн бус, танил талаараа гул барьсан, дарга цэргийн ялгааг мэддэггүй хүмүүс байдаг гэдгийг зарим ажилчид нь хүртэл нотолдог юм билээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар амиа алдсан гадаад иргэний хэрэгт зөвхөн жолооч Энхболд бүх хариуцлагыг үүрч гарах гэнэ. Улсынхаа нэр нөлөө бүхий томоохон албан тушаалтныг Монголын сахилга журамгүй хэсэг этгээдийн балгаар алдсан Финляндчууд энэ хэргийг зүгээр хараад суухгүй нь мэдээж.
Тэгэхээр тус байгууллагын толгойноос эхлээд үйлчлэгчийг нь хүртэл томилох нь бодолцох л асуудал. Яагаад гэвэл уул уурхай, химийн технологи ихээр ашигладаг Геологийн төв лаборторид аюулгүй ажиллагааг өндөр зэрэглэлд сахин ажиллах ёстой.
Тиймээс ажилтан нь хариуцлага алдсан ч байгууллагын толгойг нь илээд өнгөрөхгүй л болов уу. Товчхондоо Геологийн төв лаборторийнхан хүний аминд хүрсэн нь байдаг л нэг асуудал бололтой дог оо.
Р.Саруул
Эх сурвалж:
Мягмар - 06 сарын 09,
2026
Сэтгэгдэл0
banzal batjargaliin gai garch baigaa n ter
Ter Batjargal chin tembuutei gesen shdee. Baiguullagiinhaa emegteichuudiig intensiv sexual harrassment-ed oruuldag gesen, bugdiig n uvchtei bolgoo biz!
Elbegdorj ch gesen tembuutei sh tee.
Ter alban gazart shalgalt hiimeer yum. Lab ih yum garna shuu.
buduuleg humuusiin zan.chadaltai negniig hool, arhiar shahdag tsag ongorson. ene baidalaaraa ergeed gadaadad ochood dailuulna gevel teren shig hudlaa zuil baidgui.
Mergejiliin humuust bol neg huurugnii chuluu oloh bol baih l asuudal l daa. Yaagaad gevel ted yumaa meddeg humuus. Er ni Mongoliin ikhenh turiin baiguullaga iimerkhuu l dur turkhtei baidgiig ilchleh neg l barimt ni ene shuu dee
Ulsiin baiguullaguud alban tushaaltanuudiin medliin bolood 20 garyi jil bolj baigaashyydee.Baigal orchinii yamnii labortorid manai ehneriig ajillaj baihad yronhii injiner ni hoolnii meregjileer surch baisan dyygee him iin meregjiltei gej barimt byrdyyleed Ypon ulsad ulsiin zardlaar yvuulj baij bilee Odoo himich nertei togooch hyn injineriin alban tushaal deer baidag baihdaa.Ochnoon jil sursanii heregee gargaj chadalgyi ene met luivarchdad amidarlaa aldaad yvj baigaa hymyys Mongoloor dyyren baigaa.Mongol oronch hetsyydee hetsyy
Батжаргал 30 жил ноен суулаа Хэн ч туунийг хянаж шалгадаггуй МАН ийн сэтэрлэчихсэн Баагийнуудын нэг
ene joloochooc gadn ter baiguulgin udirdlag abch xaruuzaj ybcan xumuuc buruutai ajlin xaruuzlag scudee.xund arxi ögch canaatai zoruud xödöö abch ybch baigaa ym biscuu???