sonin.mn
"Тэнгис" кинотеатрын урд талд баригдаж байсан барилгын бэхэлгээний төмөр унаж, оюутан залуу амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарч байсан. Улмаар барилгын ажлыг бүрэн зогсоогоод байсан ч өдгөө тус барилгын ажил дахин эхэлжээ.
 
Дахин барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн гэх мэдээлэл гараад байна. Анх тус газрын зөвшөөрлийг усан оргилуур барина хэмээн авсан байсан ч удалгүй 22 давхар үйлчилгээний барилга болгон хувиргасан байдаг.
 
Харин 19 настай залуугийн амь насанд хүрсэн хэрэгт барилгын гүйцэтгэгч компанийн ажилтан Н.Батбилэг, Н.Оюунгэрэл нарт Эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар буюу хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчиж, күний амь эрсдэхэд хүргэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
 
 
Эх сурвалж: