sonin.mn
Баянзүрх дүүргийн XIII хороололд “Баянхайрхан” компанийн захиалгаар баригдаж буй 12 давхар орон сууцны барилгын өргөгч цамхагнаас үсэрч амиа хорлохоор завдсан Н.Цэрэнноров гэгчид хэрэг үүсгэхээр болжээ. 
 
Тодруулбал, түүнийг амьд явах эрхээ зөрчин, нийгмийг цочролд оруулсан, олон нийтийг буруу зүйлд татсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгахаар болсон байна. 
 
Тэрбээр энэ сарын 3-ны шөнө барилгын өргөгч цамхаг руу авирч, амиа хорлоно хэмээн компаниас 50 сая төгрөг нэхсэн бөгөөд компаниас тэрхүү мөнгийг нь өгсөн учраас тухайн өдрийн 13.00 цагийн үед цамхагаас буусан юм.
 
 
Б.Ширнэн 
 
Эх сурвалж: