Цагдаагийн албан хаагчдийн нэр холбогдсон элдэв янзын мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон. Тэгвэл ээлжит шуугианы эзнээр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал тодорчээ.
 
Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, оронд нь сэтгүүлч мэргэжилтэй Н.Төгсжаргал гэдэг эмэгтэй ажиллаж байгаа гэх мэдээлэл гарсан байна. Үүнийг худал мэдээлэл болохыг албаны эх сурвалж өглөө. Цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалын хувьд ээлжийн амралтаа авч гадаадад амарч байгаа аж.
 
Ээлжийнх нь амралт энэ сарын сүүлээр дуусах гэнэ. Харин хэвлэлээр цацагдаад байгаа шиг тэтгэвэртээ гарсан, ажлаа хүлээлгэн өгсөн зүйл байхгүйг хэлж байна. Ээлжийн амралттай хугацаа нь дуусаагүй байхад ажлаа хүлээлгэн өгсөн, тэтгэвэртээ гарсан мэтээр мэдээлэл цацаж, олныг төөрөгдүүлэх нь хэнд ашигтай болох түүний хашиж байсан албан тушаалд хэн санаархаж ийм цуу яриа тараагаад байгааг албаныхан ойлгохгүй байгаагаа дуулгав.
 
 
Б.Чанцал
 
Эх сурвалж: