sonin.mn

АТГ Баян-Өлгий аймгийн зарим дарга нар тухайлбал НХХҮ-ийн шинэ хуучин дарга нар авлигын хэргээр саатуулагдаж тэр ч байтугай зарим нь Ганц худагт хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тухай иргэдийн дунд яригдаж байгаа боловч АТГ болон МАН, АН-ынхан төдийгүй хэвлэл мэдээллийнхэн чимээгүй байна.

 

Өмнө нь хэвлэл мэдээллээр НХХҮ-гийн хуучин дарга Съез мөн авлигын хэрэгт холбогдож шалгагдаж байгаа тухай төвийн хэвлэлүүд шуугиж зөвхөн хүүхдийнх нь данснаас 100 сая төгрөг илэрч байгаа тухай мэдээлж байсан билээ.

 

Тэр ч байтугай төрийн иргэний бичиг баримтыг ашиглаж мөнгө угаадаг том сүлжээг хууль хяналтынхан атгасан тухайгаа мэдээлж байтал Съез уснаас хуурай гарч уг асуудал нам дарагдсан. Гэтэл нөгөө НХХҮ-ийг шинэ дарга Садель оны өмнөх нь хуучин даргатайгаа цуг мөн л саатуулагдан шалгагдаж байгаа сурагтай.


Эх сурвалж: "Хөх толбо" сонин