sonin.mn

Хэнтий аймгийн Жаргалтхаан, Норовлин сумын гуравдугаар багт нохой, адуу, хонь галзуур­сан аж. Эдгээр амьтад галзуурсан нь үнэгнээс улбаатай гэнэ.


Галзуурсан үнэг Норов­лин сумын гуравдугаар багийн айлын хотонд орсон байсныг хоточ нохой нь барьжээ. Галзуу өвчний халдвар авсан нохой улмаар эзнээ ноцон дарж унагасан байна. Нохдын орооны үе байсан тул тус багийн ихэнх нохдод ч мөн халдварлаж хүн хазах, хоттой малнаас барих зэргээр багагүй хохирол учруулжээ. Мөн галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн хонь, адууны толгойг аймгийн төв рүү шинжилгээнд явуулахад галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Одоогоор аймгийн Онц­гой байдлын хэлтэс болон Мал эмнэлгээс дээр дурьдсан сумдын хүн мал, хотонд ариутгал, халваргүйжүүлэлт хийж, хөл хорио тогтоогоод байгаа юм байна.

Гэсэн ч хэдий ч дээрх сумдын нутгаас үхсэн үнэг олдсоор байгаа аж.

Эх сурвалж: