sonin.mn

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Баянзүрх хотхоны 106 дугаар байрны хоёрдугаар давхрын цонх­ноос бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийг гаргажээ. Аврагч дээд давхрын айлын цонхоор дамжин хоёр настай хүүгийн амийг аварч гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Энэ мэт эцэг, эхийн болгоомжгүй үйлдлээс болж хүүхэд өндрөөс унаж осолдох, бэртэж гэмтэх тохиолдол ихээр гардгийг НОБГ-аас онцолж байна.

Эх сурвалж: