Өнгөрөгч лхагва гарагт Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” компанийн даралтын зуух дэлбэрч, гурван иргэн хүнд бэртсэн.
Тодруулбал, тус компанийн ажилтан Э, Т, Б нар тухайн үед зуухыг халааж, хөлдсөн хоолойг гэсгээж байжээ. Гэтэл гэнэт даралтын зуух дэлбэрч 54 настай эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, 59 настай эрэгтэй Б-гийн зүүн гар хугарсан. Мөн 35 настай эрэгтэй Т толгойдоо хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдээд байгаа билээ.
Тэгвэл дэлбэрэлтийн улмаас зүүн хөл нь шилбээрээ тасарсан Э-гийн биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж өгүүлсэн юм. Биднийг ГССҮТ-тэй холбогдоход “Нэг өвчтнийх нь бие хүнд байгаа нь үнэн. Нөгөө хоёрынх нь бие харьцангуй сайжирч байна. Эмнэлгийн зүгээс чадах бүхнээ хийж байгаа” гэв.
Харин даралтын зуух дэлбэрсэн шалтгааныг тодруулах гэсэн боловч “Монгол шилтгээн”-ийнхэн үүд хаалгаа хааж, ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан юм. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Та ганцхан бүтээгдэхүүн хэрэглэснээр даралт ба хуян, тархины болон зүрхний /бусад эрхтнүүдийн/ цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд Судасны дотор хананд хуримлагдсан өөхөн товрууг хайлуулж, судсыг цэвэрлэн эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүний талаарх танилцуулага, эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг АУ-ны доктор удирдан 4сарын 12-ны Бямба гаригт 13 цагаас явуулах гэж байна. Утас: 96665038.
Дунд сургуульд физикийн хичээл заадаггүйгээс болж ийм хэрэг болж байгаа юм шд. Мэдлэггүйгээсээ болж өндөр хүчдлийн шонгоос цахилгаан авах гэж байгаад тогонд цохиулсан, газ халаах гэж гал дээр тавьж дэлбэрсэн гээд хачин хачин хэргүүд гарах боллоо.
54 nastai zaluu!!!
хувийн сургуульд еронхий эрдэмийн хичээлийг амсуулах тодий зааснаас гарах vр дvнг алсдаа харах болноо. уг нь хvvхдvvддээ еронхий эрдэмтэй болговол сайнсан. сонгон сургаж байгаа нэрийн дор юунд суралцаад байна вэ дээ. англи хятад хэл хэрэгтэй юу, амьдрах ухаан монгол сэтгэлгээтэй хvн болох нь хэрэгтэй юмуу, бодох л асуудал шvv, таминь ээ
Хонгиог нь авна гээд халуун плитка дээр сум тавьж халаагаад сууж байдаг улс төрч ч байдаг бололтой юм билээ