sonin.mn

УМБГ-аас НӨАТ-ын ор­лого, зарлагын баримт би­чиг ашиглан, татвар тө­­лөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгжүү­дийн үйл ажил­­­­лагааг шалгаж хууль зөрч­­сөн, улсад олон тэр­­бум төг­рө­гийн хохирол уч­руулсан бай­гуул­лагуудад эрүү­гийн хэрэг үүсгээд бай­гаа аж. Тодруулбал 2871 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдаас худалдан авсан, 45 аж ахуйн нэгж НӨАТ-ын падаан бусдад зарсан нь тогтоогдсон байна.

Татвараас зайлсхийсэн хууль бус үйлдлийн улмаас улсын төсөвт орох ёстой 47.8 тэрбум төгрөгийн орлого алдагдаж, энэ хэрээр хууль зөрчигчдийн халаас зузаарч, идэж завшсан нөхдийн хүрээ тэлж олшир­чээ.

Одоо­гоор 572 аж ахуйн нэгжийн холбогдох албан ту­шаалтнуудад Эрүүгийн хуу­лийн 164, 166 дугаар зүйл анги буюу “Татвар тө­лөхөөс зайлсхийсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа төдийгүй улсад учруулсан олон тэрбум төгрөгийн хо­­хирлоос цаг­даагийн бай­гууллага, тат­варын алба­тай хамтарч 14.2 тэрбум төг­рөгийн хохирлыг л нөхөн тө­лүүлсэн гэж байгаа.

Харин НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, аж ахуйн нэгжүүдэд худалддаг байсан Д.Дашбаатар, Ц.Гэрэл нарт холбогдох хэрэгт яллах дүг­нэлт үйлдүүлэхээр Нийс­лэлийн про­курорын газарт шилжүүлээд байгаа тухайгаа албаныхан мэ­дээлсэн юм.

Энэ мэтээр НӨАТ-ын падаанд хий бичилт хийж, татварын орлогыг замаас нь завшиж хөлжсөн нөхдийг илрүүлэн шалгасаар байгаа ч энэ төрлийн зөрчил буу­рахгүй байгааг татварын алба­ныхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдэг­дэж, сэрэмжлүүлэг бүхий нэвт­рүүлэг хүртэл бэлтгэн цацаж байсан юм.

Харин үр дүн нь бахь байдгаараа. Чоныг нь цөөлсөөр байтал хонь яагаад хорогдоод байгаагийн учир нь НӨАТ-тай холбоотой хэргийн гол эзэд нь Татварын Ерөнхий газрын нэр бүхий албан ту­шаалтнууд, ажилчидтай хол­боо­той гэдгийг мэдэх хүн то­дорхой хүрээнд бий.

Өөрөөр хэлбэл татварынхан өөрсдөө НӨАТ дээр “ажилла­саар” байхад хоттой хонь хорог­дох нь гарцаагүй.Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хэрэг анх илрэх үед энэ хэрэгт холбоотой Татварын Ерөнхий газрын зарим дарга, удирдлагуудыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан.

Гэвч өдгөө таг чиг болж, хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь ч сураггүй болж чимээ тасарсан гэдгийг хэн хүнгүй гадарлаж буй байх. Ер нь томоохон албан тушаалтан хийгээд хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй холбоотой хэрэг замхарч, сарнин алга болдгийн нэг жишээ нь энэ.

Эх сурвалж: