sonin.mn

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо 51 дүгээр байрны төлөөлөл

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 51 дүгээр байр гэж бий. "Пума констракшн" компанийи 13 давхар 60 айлын орон сууцыг дөрвөн жилийн өмнө ашиглалтад оруулсан. Оршин суугчид байрандаа орж ус, цахилгаан, дулааны мөнгөө төлөх үеэс зовлон нь эхэлжээ. Оршин суугчид мөнгөө төлөхөөр очтол ахуйн хэрэглээнийхээр биш албан газрын тарифаар хэрэглээг нь тооцдог болсноор олон жил үргэлжилсэн маргаан дэгдээд байна.

Энэ хугацаанд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын
захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор батлуулсан удирдамжийн дагуу шалгалтын комисс "Пума" констракшны хууль бус үйл ажиллагааг тогтоож хэд хэдэн удаа шаардлага, албан бичиг явуулаад одоог хүртэл үр дүнгүй байна.

Шалгалтын багийнхан МСӨХДЗ, ЧДСӨХ-ны СӨХ-ны салбар зөвлөлийн дарга нар, ҮҮХ, хорооны Засаг дарга нар хамтран "Тулга констракшн" ХХК-ийн хууль бусаар байгуулсан орон сууц, СӨХ-ны үйл ажиллагааг хууль бусаар, эрх ашиг хөөгчдийн хүслээр "Эв нэгдэл биднийх" одоо "Тулга өргөө" байгуулагдсаныг гурван жил дараалан нотолж, торгосон.

Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт өгөөд байгаа ч энэ компани үл ойшоосоор өдийг хүргэж, дөрөв дэх жилдээ орж байна. Оршин суугчид асуудлаа шийдвэрлүүлэх, хохиролгүй болгохыг хүсч, шалгуулж, нотлуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох "Пума констракшн" ХХК-д Монгол Улсад, нийслэлд мөрдөгдөж буй хуулийн дагуу орон сууцны барилгыг улсын комисс хүлээж авсан дор Нийслэлийн орон сууцны газар хүлээлгэн өгч, харьяа дүүргийнхээ орон сууцны контортой ус, дулаан, цахилгаан шугам сүлжээ, борлуулалтыг мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэн хүлээлгэн өгөхийг шаардсан ч одоог хүртэл биелүүлээгүй.

Тэр ч байтугай "Чин хүрээ өргөө" ОНОААТҮГ-т сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг "Номин" СӨХ-той нэгдэх эрхийг олгож хүлээлгэн өгөхийг шаардсан ч үл ойшоосон хэвээр.

"УБЦГС" ХК-ийн зүүн түгээх төв, Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраар шийдвэр шаардлага гаргуулсны ачаар цахилгааны борлуулалтыг хуулийн дагуу гурван жилийн дараа оршин суугчдийн төлөөлөл Г.Туяагийн цуцалтгүй хөөцөлдсөний үр дүнд аж ахуйн нэгж, байгууллага гэж бүртгэснийг орон сууц, айл өрх гэж бүртгүүлж оршин суугчид 2013 оны арваннэгдүгээр сараас гэрээгээ хийж одоо цахилгааны төлбөрөө эрчим хүчний газарт хийж эхэлсэн.

Одоо оршин суугчид нийслэл, дүүрэг, хороо, хянаж шалгасан байгууллагууд нь гаргасан шаардлага шийдвэрээ үр дүнд нь хүргэж, гүйцэтгэлтэй, хариуцлага хүлээлгэж, хохирол барагдуулж, хуулийн дагуу улсын орон сууц, улсад албан ёсоор бүртгэлтэй СӨХ-той болж Монгол Улсын мөрдөж буй айл өрхийн тарифаар төлбөрөө төлөхийг хүсч буй.

Гэвч хоёр удаагийн шүүхэд оршин суугчдыг орсон ч хууль бус байгуулагдсан, оршин суугчдад хамааралгүй хувийн барилгын компанийн, хууль бус орон сууц, СӨХ-ны үйл ажиллагаа явуулж буй "Эв нэгдэл биднийх" гэх хэсэг бүлэг луйвар, залилан хийж буй хүмүүст төлбөр төлөх ёсгүй. Оршин суугчдыг шүүхэд өгөх субьект ч биш гэж дүгнэсний үр дүнд хэдэн айл өрх хохирол барагдтал, хууль ёсны дагуу үйл ажиллагаатай болтол төлбөр төлөхгүй гээд явж буй.

Учир нь энэ байранд "Тулга констракшн" барилгын компани, эмийн сан, фитнес клуб, буудал, цэцэрлэг, шүдний эмнэлэг байрладаг. Оршин суугчдын СӨХ-д энэ байгууллагууд хуулиараа аж ахуйн нэгжийн тарифаар төлбөрөө тооцуулж өгөх ёстой.

Нийслэл, дүүрэг, хариуцсан хэлтсийн дарга нь албан ёсоор "Чин хүрээ өргөө" ОНӨААТҮГ-т мөн оршин суугчдын хохирлыг барагдуулж өөрийн гэсэн СӨХ-той, тусдаа данстай болгож өгөх байлгүй. Олон жил луйварчдад боломж олгоод, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохгүй бол шинээр баригдсан орон сууцны айлууд яг ийм хохирол амсана.

Хэдэн барилгын компаниа хуулийн дагуу орон сууцыг хүлээж авахад болохгүй юм биш. Найман хувь ипотекийн зээл, 30 хувь төлж 10-20 жил төлбөрөө төлөх нөхцөлтэй арай гэж орон сууцанд ороод ард түмэн төлөх ёстой айл өрхийн тарифаар биш 2-3 дахин илүү төлбөр төлж, барилгын компанийн дарамтад орох ёсгүй. Гурван жилийн баталгаат засварын хуулиа ч хэрэгжүүлэхийг, энэ асуудлыг улсын хэмжээид авч үзэхийг хүсье.

Иргэн Г.Туяа