Н.Чулуунбаатар: Ч.Баттуул амьд үлдэхийн тулд өөрт нь хүчээр тулгасан хэргийг хүлээсэн
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг Монголд хуурч авчраад хөнөөсөн хэрэгт яллагдаад буй Ч.Баттуул өдгөө 407 дугаар хорих ангид хүмүүжиж байгаа юм. Тэгвэл саяхан хар тамхины хэргээр ял сонссон С.Цогт нар Ч.Баттуулын хэрэгт холбоотой талаар мэдээлэл гарах болов. Энэ талаар түүний аав Н.Чулуунбаатартай ярилцлаа.
-Охины тань биеийн байдал нь ямар байна вэ. Эргэлтээр уулзаж байгаа биз дээ?
-Биеийн байдал нэг үеэ бодвол харьцангуй гайгүй байна. Чанга дэглэмтэй гэсэн зүйл ангитай учраас сард нэг удаа л түр уулзуулдаг. Хоригдоод хоёр жил болоход гурван удаа өлсгөлөн зарласан. Эхний удаа тухайн хорих ангидаа мэдэгдэхгүй өлсгөлөн зарласнаас болж ухаан алдаж унасан.
Тэнд ажилладаг хүмүүс хоригдож буй хүмүүстэй хамтарч сэтгэл зүйн дарамт үзүүлсэн учраас өлсгөлөн зарласан. Ингээд удаа дараа биеийн байдал нь муудсан учраас би эсэргүүцэл бичиж ангийн удирдлагад нь өгсөн. Эмчийн үзлэгт оруулаад сахилгад оруулах эсэхийг шийддэг.
Гэтэл хамгийн их өвдөж байсан ходоодыг нь авч үзэхгүйгээр "Хоёр уушги хэвийн амьсгалтай" гэсэн дүгнэлт эмч хийж өгсөн учраас захирагч нь сахилгад хийх тушаал гаргасан байсан. Тэгээд би "Наад хүнийхээ ходоод, бөөрийг яагаад дурандахгүй байгаа юм бэ. Би хүний амь нэхнэ шүү" гэж хэлсний дагуу хоёр хоногийн дараа сахилгаас гаргасан.
-Жон Мартин Кийнийг удаа дараа хар тамхи хэрэглэж байсан тухай Ч.Баттуул мэдүүлэг өгч байсан. Тэгэхээр тэр хүн улс орондоо болон манайд ирээд хар тамхи хэрэглэж байсан талаар мөрдөн байцаалт явуулсан уу?
-Энэ асуудлыг би удаа дараа тавьж байгаа. Жил гаруйн өмнө Мөрдөн байцаах хэлтсийн даргад өөрийн биеэр бичиг өгч байсан. Ямар учир утгатай бичиг вэ гэхээр хар тамхины бүлгийг илрүүлж ажиллах ёстой гэсэн үүднээс хандсан. Харамсалтай нь үүний мөрөөр огт ажиллаагүй. Хар тамхины эргэн тойронд байцаагч, прокурор ерөөсөө хөдлөөгүй.
Тэр байтугай мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн сэжүүр гарвал мэдүүлгийг хав дарж байцаагчийг өөрчилдөг. Прокурор нь огт гэмгүй үйлдэл болгож шийддэг. Тэгэхээр энэ бол том дарга, эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдтэй холбоотой хэрэг гэж би ойлгож байгаа. Тийм учраас хуулийнханд дээрээс үүрэг даалгавар өгч уг хэргийн эзэн холбогдогчдыг хав дарчихаад болж өгвөл Ч.Баттуулыг устгах бодлого барин ажиллаж байна.
-Саяхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү Цогт, нарт холбогдох хар тамхины хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж тэдэнд 2-3.6 жилийн ял өглөө. Шүүх хурлын үеэр Ч.Баттуулын хэрэгт тэднийг холбоотой гэх мэлээлэл гарсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?
-С.Цогт нарын 10 гаруй залууг тус бүрт нь цагдан хорьж байгаад, эсвэл манай охинтой нүүрэлдүүлээд байцааж ажилласан бол Ч.Баттуулын хэргийн холбогдогчид тодорхой болох байлаа. Ядаж нэг нь ч болов хэргийн талаар хэлэх байсан. Дор хаяж бие биенээ таньдаг байж таарна.
Тэднээс хэргийн учир зангилаа тайлагдах боломж байлаа. Харамсалтай нь прокурор, өмгөөлөгч нар нь "Ч.Баттуулын хэрэгт холбоогүй" гэсэн хариулт өгч шүүх хурал өндөрлөсөн. Тэдний нэгийг нь ч цагдан хориогүй бүгдийг нь гадуур байцаасан.
-С.Цогтын шүүх хурлын үеэр та охинтойгоо очиж уулзсан сурагтай. Тэдэнтэй холбоотой байх сэжүүр танд хэлэв үү?
-Би охиноосоо үнэнийг хэлэхийг цаг ямагт шаардаж байсан. Манай охин өөрийнхөө хийсэн хэрэгт таарсан ял авбал би гомдолгүй. Хэсэг танхай залуусын өмнөөс гүтгэгдээд амь насаараа дэнчин тавьж байгаа нь харамсалтай байна. Би үүнийг илрүүлэх гээд үнэний төлөө явахаар хад мөргөөд цааш явахгүй байна.
-Ч.Баттуулыг Эрүүгийн хуулийн хэд дүгээр зүйл заалтаар ялласан бэ?
-Нийслэлийн прокурор Б.Эрхэмбаяр зургаан зүйл ангиар ялласан. "Хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн" гээд Эрүүгийн хуулийн 90.1, 90.2 эүйл заалтаар шүүсэн. Шунахай, онц хэрцгий зэрэг олон заалт орсон. Анхан шатандаа гурван удаа буцсан. Гурав дахь шүүх хурал дээр гарцаагүй тулгаж ялласан.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 4-нд нэг хуралдаад буцсан. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн шүүгч Ганзориг шударга ажиллаж, тодорхой даалгавруудыг мөрдөн байцаагч, прокурорт өгсөн. Дахиад наймдугаар сарын19-нд хуралдсан. Тэр хуралд байцаагч Уянга бараг юм хийгээгүй.
Маш чадвар муутай мөрдөн байцаагчид байх юм. Хэрэг илрүүлэхээсээ өмнө хүний бэл бэнчинг хардаг юм уу гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, төрийн албыг мөнгө олох бизнесийн хэрэгсэл болгож давхар ашиглаж байна. Ингэхээр ард иргэд хохирч байна гэсэн үг.
-Та дээр "Эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд уг хэрэгт холбоотой учраас хэрэгт мөрдөн байцаалт явуулахгүй байна"гэж хэлсэн. Тухайлбал,ямар хүмүүс байгаа гэж бодож байна вэ?
-Д.Сугарын хүү С.Цогт бол яах аргагүй холбоотой. Ер нь хар тамхины хэрэгт бүгд л томчуудын хүүхэд оролцож байна шүү дээ. Тэгээд байцаагч нар нь анхнаасаа
хэвлэлүүдэд бидний эсрэг мэдээлэл өгсөн учраас Ч.Баттуулыг алуурчин, гэмт хэрэгтэн гэдэг өнцгөөр бичиж байна. Үнэхээр байр суурийг харахгүй ингэж байгаад гомдолтой байна.
-Тухайн хэрэг Налайх дүүрэгт гарсан гэдэг. Хэргийг Ч.Баттуул хийгээгүй гээд байгаа. Тэгэхээр хэн үйлдсэн байж таарах вэ?
-Багануур дүүрэг рүү очдог замын хажуу талд талийгаачийг булсан байсан шүү дээ. Хэрэг Налайх дүүрэгт болсон. Багануураас хүмүүс ирсэн байдаг. Мөн хотоос ч хүмүүс очсон. Тэгээд ууж идэж байгаад хоорондоо муудалцсан юм билээ. Би бодохдоо хэргийг Багануур дүүргээс ирсэн хүмүүс үйлдээд замдаа булж орхиод цааш явсан гэж боддог. Харамсалтай нь үүнийг мөрдөн байцаалтаар нотолж чадахгүй юм.
-Тэгэхээр талийгаачийг булсан газарт хэрэг үйлдэгдээгүй гэсэн үг үү?
-Талийгаач өөр газар танхай залуучуудын гарт алагдсан гэж боддог.
-Ч.Баттуул сүүлчийн мэдүүлэгтээ "Би хэргийг өөрөө хийсэн гэж хэлсэн нь ар гэрээ хамгаалахын тулд хийсэн үйлдэл" гэж мэдүүлсэн байна лээ. Энэ юу гэсэн үг вэ?
-Тухайн үед нөгөө танхай нөхөд "Чи бүх хэргийг хүлээнэ гэвэл амийг чинь аваръя" гэж сүрдүүлсэн юм билээ. Тэгээд л бүх хэргийг өөрөө хийсэн мэт мэдүүлсэн. Одоо ч гэсэн дарамталж байгаа хүмүүсийнхээ нэрийг хэлбэл таныг ч, намайг ч ална гэсэн. Тэгэхээр хэлж болохгүй" гэдэг. Би бол "Чи хэл. Хуультай улс учраас үнэн мөнийг шийднэ" гэхээр айгаад хэлж өгдөггүй.
Анхны мөрдөн байцаагчийн байцаалтад юу ч хэлж чадахгүй хүнд байдалд орсон байсан. "Тэгсэн үү, тэгсэн" гэдэг мэдүүлэг болсон. Тэр нь яллах үндэслэл болсон гэсэн үг. Хэзээ хаана юу болсныг мэдэхгүй байсан. Тэгээд ч амь хэлтрүүлбэл, би бүх хэргээ үүрье гэж ам өчгөө өгсөн учраас ийм байдалд орсон байх.
-Та хамгийн сүүлд охинтойгоо хэзээ уулзсан бэ.
-Манай охины хэрэгт Д.Сугарын хүү С.Цогт холбоотой талаарх мэдээлэл цахим сайтад гарсан. Тэдний шүүх хурлын эхний өдөр гэсэн үг. Тэгэхээр нь дөрөвдүгээр сарын 10-нд охинтойгоо очиж уулзахдаа шууд тулгаж асуусан. "Тухайн хэрэг болоход та нартай Д.Сугарын хүү хамт байсан юм байна шүү дээ" гэсэн чинь Ч.Баттуулын царай нь хачин болоод "Тийм. Та яаж мэдсэн юм. Тантай өөрөө ирж уулзсан юм уу" гэсэн.
Тэгээд би С.Цогтыг Ч.Баттуултай хэрэг гарах үед хамт байсан. Тухайн хэрэгтэй холбоотой гэсэн хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт тэдний шүүх хурлыг дуусаагүй байхад аваачиж өгсөн.
Тэгтэл прокурор нь "Энэ бол тусгай хэрэг. Үнэхээр нотлогдвол хэрэг дахиад сөхөгдөнө. Одоогоор миний энэ яллаж байгаа дүгнэлтээр явна" гэж хэлсэн. Тэгээд Ч.Баттуулыг ялласан Оргил-Очирт миний хүсэлт очоод надаас баримтжуулах мэдүүлэг авсан.
-Хар тамхины хэргээр ял сонссон С.Цогт нарын бүлэгтэй Ч.Баттуул яаж холбогдсон юм бол?
-Уг нь Жон Мартин Кийн уул уурхайн компанид ажиллах гэж манай охиноос гуйсаар байгаад ирсэн юм билээ. Ч.Баттуул 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд надтай утсаар ярихдаа "Манай америк багш Монголд ирье гээд байна. Гэр бүлээрээ очих юм шиг байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь "Жуулчлах маягаар ирэх юм уу" гэхэд "Бараг тийм юм шиг байна аа" гэсэн.
Тэгээд Жон Мартин Кийн ээжээсээ мөнгө зээлэх болсон юм билээ. Тэгэхдээ Ч.Баттуулд "Монголд очиж ресторан барьж ажиллуулах талаар материал бэлтгэ" гэж хэлсэн гэсэн. Ээжээсээ мөнгө зээлэхийн тулд тийм зүйл сэдсэн хэрэг. Ингээд Ч.Баттуул түүний хэлсэнчлэн хуурамч баримт материал бэлтгэж өгсөн.
Тэгээд ээжээсээ 10 сая ам.доллар авч Ч.Баттуулын дансанд хийсэн. Ээж нь яагаад Ч.Баттуулын дансанд хийж байгааг асуухад "Тэр Монголд миний амьдрах байр, ажил гээд бүх зүйлийг бүтээх учраас түүний дансанд миний хэрэглээний мөнгийг хийчих" гэсэн байгаа юм. Тухайн үедээ Жон Мартин Кийн Тайвань эхнэртэй байсан юм билээ.
Тэр эхнэр нь ээжтэй нь таарамж муутай байсан гэдэг. Тиймээс 10 гаруй жил Жон Мартин ээжтэйгээ уулзаагүй гэсэн. Өмнө нь Солонгос улсад байхдаа мөн өөр эхнэртэй байсан. Тэгээд Тайванийн сургуульд цагийн багш хийдэг байсан гэсэн. Цэргийн мэргэжилтэй тэтгэвэрт гарсан хүн юм билээ.
-Та талийгаачийн ар гэрт захиа бичсэн шүү дээ. Ямар агуулгатай юм бэ?
-Миний захианы утга "Танай хүү хар тамхи худалддаг байжээ. Энэ нь түүний аминд хүрч манай охиныг ялд унагалаа. Танд буруу мэдээлэл очиж байгаад харамсалтай байна. Бид үнэн мөнийг илрүүлэхийн тулд хамтарч ажиллах ёстой" гэсэн агуулгатай захиа явуулсан. Захианы хариуд "Миний хүүг доромжилж байна" гэсэн агуулгатай хэрнээ төгсгөл рүүгээ их гэмшсэн маягийн захиа ирсэн. Түүнээс хойш дахиж харилцаа холбоо тогтоогоогүй.
-Тэгэхээр Жон Мартин Кийн хар тамхи Монголд авчирсан гэсэн үг үү?
-Тийм. "Тэр хар тамхийг нь манай охин яаж борлуулдаг юм бол" гээд зарим таньж мэддэг хүмүүсээсээ асууж сурагласан шиг байгаа юм. Тэгсэн энд, тэндээс хүмүүс утасдаад нэлээд олон хүн цугласан. Тэд архи ууж зарим нь нөгөө хар тамхинаасаа ч татаж мансуурсан хэрэг. Өөрийн мэдрэлгүй хүмүүс болсон гэсэн үг.
Манай охинд хар тамхи тарьсан ч юм уу мэдэх арга байхгүй. Гэнэт сэргэтэл "Чи ийм хэрэг үйлдсэн байна" гээд тулгаж шаардсан гэсэн. Үнэхээр шүүх, прокурор үнэн шударга ажилладаг бол энэ хэргийн зангилааг олох хугацаа их байлаа. Даанч төрийн алба төрлийн алба болсны илрэл юм уу даа. Түүнээс гадна энэ хэргийн цаана мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүд байгаа нь илэрхий.
-Хорихын ажилчид дарамтлаад хэцүү байгаа талаар захиа бичсэн байсан. Ямар учиртай юм бол?
-Тэр дарамтаас өнөөх нууц дарамтлагч этгээд хэн байна вэ гэдэг нь тодорхой боллоо гэж бодож байгаа. Таван тэрбум төгрөг завшсан хэргээр хоригдож байгаа "Цэвэр агаар" сангийн нягтлан М.Хулангийн төрсөн дүү М.Жаргалан гэдэг айхавтар хүний захиалгаар Ч.Баттуулыг байх суух аргагүй болтол нь дарамталж сэтгэл зүйн дарамтад оруулж байсан.
Үнэхээр үнэний төлөө тэмцэх итгэлгүй болтол нь дарамталсан. Төлөөлөгч ажилтай ахмад цолтой тухайн ангид ажилладаг төрийн албан хаагч Алтантамирт дээрээс их хэмжээний мөнгө өгсөн. Аптантамир хоригдож. "байгаа хоригдлуудтай эвсээд дарамталж байгаа байдлаас жинхэнэ гэмт хэрэгтэн илчлэгдэж байна гэж бодож байгаа.
-М.Хулангийн дүү М.Жаргалан гэж хэн бэ?
-М.Жаргалан нь чинээлэг нэгэн гэдгийг хэвлэлүүд онцолж байгаа. Тэрбээр Заамарт алтны орд газартай. Налайхад нүүрсний амтай, хотод өчнөөн олон орон сууцтай өмнө нь олон удаа гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн мэдээллийг олж уншсан. Хүүхэд байхдаа гэмт хэрэгт холбогдоод хүүхдийн колонид хүмүүжиж байсан гэсэн. Дараа нь 2010 онд Төв аймагт хүн дайрч алсан зэрэг гэмт хэргүүд байдаг гэнэ лээ.
-Заамарт алтны орд газартай гэхээр Жон Мартин Кийнг тэднийд ажилд орсон юм биш биз дээ...
-Угаасаа тэнд ажилд орохоор тохироод байх орон сууцыг нь М.Жаргалан бэлтгэж өгсөн. Тэгэхээр М.Жаргалан тэр хүний аминд хүрээгүй ч энэ хэргийг сайн мэдэж байгаа хүн байхгүй юу. Тийм учраас би "М.Жаргаланд мөрдөн байцаалт явуулаад өгөөч" гэж гуйхаар ажил явахгүй байна. Учир нь М.Жаргалангийн хамаатнууд хуулийн байгууллагуудад олон байдаг.
-Танай охин "М.Жаргалан миний хэргийг мэдэж байгаа учраас түүнээс мэдүүлэг авах хэрэгтэй" гэж хэлсэн байна лээ. М.Жаргалан хаана байгаа вэ?
-Зүгээр сул чөлөөтэй байгаа. Гагцхүү түүний эгч М.Хулан тухайн хорих ангид очсон учраас Ч.Баттуулыг хэргийн талаар олон юм ярих вий гэхээс айж элдвээр дарамталж байсан.
Манай охин энэ М.Жаргаланг яаж таньдаг юм гэхээр Дарханаас хот явах унаанд нэг удаа суусан нь М.Жаргалан байсан юм билээ. Тэгээд манай охин зуныхаа амралтаар Заамарт очиж хэд хоног нэг найзтайгаа ажилласан. Тэр үеэс түүнийг таньдаг байж байгаад Жон Мартин Кийнг түүний уурхайд ажиллах гэсэн байх.
-М.Жаргалангаас энэ хэргийн талаар мэдүүлэг авсан уу?
-Ч.Баттуулын хэрэгт М.Жаргалангаас гэрчийн мэдүүлэг авахад "М.Жаргалан гэртээ байсан гэж мэдүүлж байхад авгай нь Дарханаас ирж байсан" гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Үүнийг шүүх, цагдаа огт тоохгүй өнгөрүүлсэн.
-М.Жаргалан М.Хулангаар дамжуулж Ч.Баттуулыг яаж дарамталсан бэ?
-Дарамтлах хэлбэр нь үнэхээр олон төрөл байдаг юм билээ. Камерт бичигдэхгүйгээр буюу камер тусдаггүй газарт дарамталдаг гэсэн. Харин манай охины хариу үйлдэл болгоод өөдөөс нь түлхэж байгаа дүрс бол камерт нь үлддэг. Өөрөөр хэлбэл, дарамталж байгаа хүмүүсийн бичлэгийг төлөөлөгч нь арчаад сууж байдаг гэсэн үг.
-Одоо танай охин М.Хулантай хамт хоригдож байгаа юм уу?
-М.Хулан 2013 оны аравдугаар сард Төв аймгийн мөрдөнгөөс 461 дүгээр хорих ангид ирсэн гэсэн. Тэгээд 11, 12 дугаар сард манай охиныг маш ноцтой дарамталсан. Түүнээс болж биеийн байдал нь муудаад хүнд байдалд орсон. Тэгэхээр нь тогтоол биелүүлэх хүмүүст хандаж охиноо өөр ангид шилжүүлж болох талаар асуусан.
Хоёр жил нэг ангид хоригдсон учраас давж заалдах шүүх хурлын үеэр "Өөр анги руу шилжүүлж болно" гэж шийдвэр гарсан. Одоо 407 дугаар хорих ангид хүмүүжиж байгаа.
-Дээд шүүхэд гомдол гаргасан. Шүүх гомдлыг хэзээ хэлэлцэх бол?
-Одоогоор тов гараагүй байна. Өмгөөлөгч Дээд шүүхэд дөрөвдүгээр сард гомдол гаргасан гэж хэлсэн. Хариу хүлээгээд байж байна.
-Дээд шүүх ялыг хэвээр үлдээвэл та цаашид яах бодолтой байна вэ?
-Олон улсын шүүхэд хандана гэж бодож байгаа. Цаг хугацаа өнгөрөх тутам хэрэг дарагдах байдалтай болдог юм байна. Үүний цаана хэрэгт холбогдогч хүмүүс сууж үлддэг аюултай. Манайд ийм хэлмэгдүүлэлт өмнө нь 1960-аад онд гарч байсан шүү дээ. Би энэ байдал давтагдах вий гэх үүднээс нийслэлийн прокурорт хоёр удаа хандаж хүсэлт гаргаж байсан. Үнэхээр хариу өгөхгүй юм. Ялангуяа нийслэлийн прокурорын орлогч Батболд, прокурор Эрхэмбаяр нар хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс юм билээ.
-Та саяхан "Шүүгчийн солиорол" гэсэн нийтлэл бичсэн байсан. Уг нийтлэлээр юу хэлэхийг хүссэн бэ?
-Шүүгчдийн талаар эргэцүүлэл бичсэн. Шүүгчид шударга бус, үнэнийг олох чадваргүй туйлын хариуцлагагүй ажиллаж байна. Үүнийг шүүмжилж бичсэн. Тухайлбал, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг ч дурдсан. Өнөөгийн нийгмийн шүүхийн өнгө төрхийг зовлон туулсан хүний хувьд бичсэн юм.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
er n bol hilseer ih yal avdag tohioldol bdag. manai ahiig 2zaluu darmtlan avch yavaad daraa n ham heregt oroltsuulaad 6 jil shorond suulgasan daa. bid ene huniig hutga tulgaad avch yavsan, zugtval alna shuu gesen geed nogoo 2 n oorsdoo meduuleg ogood bhad l yal ogchihdog yum bna lee. olon jiliin daraa nogoo 2-iin neg n shorongoos garaad ter hunii amidraliig bid ballasan gej yariltslaga ogson bna lee. tgeed yahav dee ah maani gemgui hun 6 jil shorond suusan. shorongiin huyag n eruug n hugartal zoddog aimaar daramtaldag bsan gesen. odoo bol ene shorongiin humuust mongo ogohod alah hun olon bgaa. hun chanar ih l muudaj bna daa . er n alvan tushaal, erh medel bol mongo oloh heregsel bolson gej unen yum daa. Yum uneneeree bh saihan. herev yamar ch gem zemgui bol neg l odor ilrene dee
Тэр Сугарын хүү холбогдсон нь үнэн биз, томчуудын гар хөл оролцоо байгаа болоод л яаж ч бодсон боломжгүй байдлаар хэрэг таслагдсан байж таараа. Шүүхийг маш шударга болгомоор байна
Ер нь манай охидууд гадны хумуустэй самуурдагаас л хамаг хэрэг гарч байдаг. Энэ хуухэн ч тэр америктай Самуурдаг байсан гэсэн шуу дээ. Харин тэр аллагыг Явуулсан монгийг нь идчихээд хар тамхи хэрэглэж байгаад тэр лаларууд нь хийсэн байж болох л юм. Гэхдээ л энэ хуухэн америк л гэнэ, Жавхлан л гэнэ, Сугарын хуу л гэнэ ер нь яасан ч таарсан болгонтойгоо нохцож байдаг хормой султай юм бэ? Оноогийн монгол хуухнуудийн бодит нуур царай шуу дээ.
Hairan saikhan okhin. Unenii tuluu, okhiniihoo tuluu tuustai temtseerei. Mongold shudraga shuugch olon baigaa gedegt itgej bn.
Hairan ohin ingesen baij taaraa uneniig olohod hetsuu boljeeeee munguur huniig Aldag
Manaid helmegduulelt mash ih uls torchid,shuuh,huuliinhan denduu muuhai zuil ih hiideg ene bol unen
harin tn zov shvv
Uuriinhii sul talaas bolj iim bdald orj bj boloh yum da chaavaas , ohiduud mini e biyee uneleed hol yvahgui shu gj surgamj bolj uldej de.
Malaizaas dutah um alga iluu ch baih l daa medehgui um,
nugel nudeeree gej muu uil hiij hun zovooson humuus uheed ch suns taivan amrahgui.
muu ur uurdiin zovlon gej. ene ohin l uuruu buruu zamaar yavj buruu humuustei niiljiij iim baidald orj bgashd. zugeer bol bgaagui l bga huurhii muu etseg eh n l zovhiimdaa
АЙМААР БАС ӨРӨВДМӨӨР ЮМАА
yag l kino shig yu,Hulan gej bas saihan gar baina aa.Yum yumand oroltsson.
Хүн алж болохгүй залуусаа, Ялаач алж болохгүй Гэхдээ Америк бол хүн биш, Тэд халдан түрэмгийлэгчид бусинуулагчид Нохойн үхлээр үхцгээх ёстой, Залуус та нарт гай болжээ новшийн Америк Бурхан өршөөг Баттуулыг
Шүүхээс доогуур мөрдөн байцаагч, прокурорууд хэргийг дарж нуудаг. Шууд хаадаг. Манай гэр бүл үүнээс болж 73 сая төгрөгөөр хохироод байхад хэн ч туслаагүй. Харин сонсоод байхад тэр муу хүмүүс бие нь муудсан, эмчилгээ авахгүй байгаа гэнэ лээ. Зовсон бидний өмнөөс бурхан хариуг авсаар байх болноо
Zuv tedniig burhan shiitgeneee
Daramt aidcaac bolj iim bolcon bj magadgyi deed shuux zob shiidber gargaacai aabiin taamag zob bj bolzoshgyi yum
ОХИН ЧИНЬ ИХ АВААС ХЭДЭН ХОНОГИЙН ӨМНӨ ӨӨРИЙН НЭР ДЭЭР АВСАН БУУГААРАА ХҮН БУУДСАН ТУХАЙ ЯАГААД ЯРИХГҮЙ БАЙНАА. ҮХТЭЛ ҮР ХАРАМ БОЛОВЧИГ... АРАЙ БАС ТЭГЖ БОЛОХГҮЙ ЭЭ
бас ээж рүү нь хүүгийнх нь нэрээр эмайл хаяг нээж өмнөөс нь бүтэн 2 сар захиа бичээд байсныг юу гэж ойлгох вэ, энэ охин өөрөө л энд буудал нээнэ, бизнэс хийе гэж дуудсан гээ биз дээ, буу авсан, машины хаалга сольсон энэ тэр гээд ноцтой юм яригдаж байсан. Жаахан охин тийм том биетэй хүнийг яаж алж чадахав гээд байсан, буутай хүний том бага ялгаагүй биз дээ. Хуулийнхан арай ч гэмгүй хүнийг хүн амины хэрэгт хийхгүй байлгүй, ямар ч байсан нотлох баримт байгаа болоод л тэр. Үнэхээр буруугүй юм бол 2 сар болж байхад цагдаад хэлж болох байсан, энэ охин ямар ч байсан хэрэгт холбоотой. Энэ америк бол хүн биш гээд байгаа хүмүүст хэлэхэд хэн байх нь огт хамаагүй, хүн л бол хүн, бид бүгд адилхан ганц удаа л амьдарна, хүний амийг юугаар ч нөхөхгүй.
Уг нь Тэмүүжин үүний эсрэг тэмцсэн хүн Гэтэл нэг муу хирист гарч ирээд орилоод байх юм.
hereg hiichiheed busad ruu chihej niigmeer sensatie bolgodog ene zurshlaa orhimoor yumaa
Муухай шуналт алуурчин хэрэгээс мултрах гэж үйлээ үзэж байнаа? Одоо ийм юм яариад яаахийн.. Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн шиг өөрийгөө цагаатгасан хэн ч үнэмшихийн аргагүй үлгэрийг аавтайгаа, ахтайгаа үгсэж зохиогоод энд тэндхийн сайи руу гүйгээд л. Балиар тун зальтай, нийгмийн сэтгэл зүй дээр тоглох гэсэн хандлага харагдаж байна. энэ ярилцлагаас нь. Хүүг нь буудаж алчаад 2 сарын турш ээж, эхнэртэй нь талийгаачийн өмнөөс амьд дүр үзүүлэн, уран цэцэн үгиэй е-мейл мессеж явуулж, тохуурхаж байсан биз дээ.
Muuhai shulamiig buu umuur
Алуурчин үхэхдээ үхэр буугаа тавьж байна даа.Сүүлийн үед монголын залуус нээх л хурдан баяжих гээд л дайраад байдаг болж.
Тамлаж зовоож өвтгөхгүйгээр 6-хан удаа буудаж алсан юм чинь сайндаа 8-9 жил өгөх байх гэж горьдсон байх л даа.Гэтэл 23 жил гэнгүүт уурлаад боож үхэхнээ энэ гэр бүл. Сүүлийн үед залуучууд хүн алчаад сайн хөөцөлдвөл 7-8 жилийн ял авчих боломжтой гэж үздэг болж.
ААВ ОХИН 2 ЯГ АДИЛХАН ЮМ БАЙНА. БАТУУЛЫН ОЛОН ДАХИН ЭРГЭЖ БУЦСАН МЭДҮҮЛЭГ,ААВ АХЫНХ НЬ ХЭН Ч ҮНЭМШИХ АРГАГҮЙ ҮЛГЭР СЭЛТЭЭС ҮЗЭХЭД ЭНЭ ГЭР БҮЛИЙХЭН ТУН ЗАЛЬТАЙ, НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ ДЭЭР ТОГЛОХ ГЭСЭН ХАНДЛАГА ХАРАГДАЖ БАЙНА.ЕР НЬ ЭНЭ АЛУУРЧИД МОНГОЛЫН ЦАГДААГ ДЭНДҮҮ БАСАМЖЛАХ ЮМАА.
Taliigaachiin mungiig eejid ni butsaaj ugsun uu aluurchin Ger bul
Aa medehgui, ter Sugar ene teriin huuhduud ene ohind buruugaa tohson baij bolohoor yum baina. Yer ni ingej nuuj aij baihaar yag bolson, orolzson humuusiig nertei ustai ni heleh heregtei. Tertei tergui shorond orood yallagsaz yum chini uuruu ter heregt uur humuus buruutai gej uzej baival etsesee hurtel yavah ni chuhal bolov uu! Unen yalna hezee negen tsagt, hervee ta uneniig heleh yum bol
Сайн байцгаана уу? Чулуунбаатараа, охины тань захиаг уншиж дуулж байсаан. Охиныг тань ийм хэрэг үйлдээгүй л болвуу хэмээн санагддаг. Цаана нь хэрэгийн эздүүд, хэнгэрэгийн дохиурууд халхавчлагдаад л буй санагддаг. Хүн гэдэг үнэн мөнийг эрэлхийлж мэдэхийнхээн хирээр хэдийгээр өөрөөс үл хамааралтай шахалт, нугачаанд орсон хэдий ч нэг өдөр хөвчирдөг юм байналээ, ёстой л үхсэн ч сэхсэн ч үнэн миний талд зүйгээрээ буй бий байгаа шүү гэдгээ мэдрэх мэдэхийнхээ хирээр түүнийгээ тээгээд үүрээд аваад л гардаг юм байналээ. Сэтгэлийн хөдлөл, нэг айхтар эр зориг, хатан зориг гарган эрэлхэг баатар болоод хэлж өгүүлж буй биш юм шүү. Аж төрөлтийн энхэд донхолыг туулж гэтэлж давж яваа эгэл нэгэн Монголчуудынхаа л нэг юм болохоороо өгүүлж байнадаа. Охин чинь, хат суугаад хөвчрөөд ирэхийнхээ цагт амь нас нь эрсдлээ ч үнэнг, болсонг хэлээд өгөх болвуу гэж найдах. Хүмүүс минь, МОнголчууд минь бид цайлаг байж болно, ер нь ч тэгээд хүн гэдэг жамаараа цайлган амьтан, харин гэнэн л байж болохгүй, болдоггүй юм шүү. Мэдэхгүй атлаа аливаа юмыг мэддэг мэт бүү нэрэлх, аливаа юманд зүйл гэж байх, тэгчихэж байгаад цаашлаад юмны баримжаа эд нь гарч ирэх, улмаар барьц нь болж бие нь тодорч илрэх. Ичиж зоволгүй ярьж хэлэхээсээ өмнө орчил, орон зайг буй болгож асууж лавлаж авч бай юм гэдгийг, Ингэхийн цагт толгой доторх эд анги тань хөдөлж хөдөлмөрлөөд эхэлнэ, улбаалаад юмны зүйл, эд, биеийн учир начир учиг зүйг мөн гол үнэнээр гольдрол, зохиролын гэгээд нь олж харж үзэх мэлмийдэх нүдээ нээх алхмаа хийнэ. Охиныг тань Тэнгэр Өршөөг. Мөн, энд сэтгэгдэлдээ эндүү ташааг, зүйг зүй бусаар холбируулж аж төрөлт, амьдралаараа шоглуулсан Та Бүхнийг минь, ар гэрийнхнийг нь Тэнгэр Өршөөг.
Deed erguu Málaaa tanidag ch yum shig hutsah yumaa Chi l dutvaa
хэргийн эздүүд, энхэл донхлыг, Монголчууд, цайлган
Хүмүүжилгүй шуналтай байсны гор нь гарч байгаа юм. Өөрийн гараар 6 удаа буудсан гээ биз дээ. Ээжтэй нь эхнэртэй нь яаж худлаа ярьж чадсан бэ Уучилж болохгүй муу алуурчин эмийг Алах ял өгөөгүй нь их юм. Шорондоо үхэх хэрэгтэй Эмэгтэй хүн байж ёстой бузар тэр тусмаа багшийгаа шүү одоо болохоор буруутгах юмаа олж ядаад хуцаж байгаа юм алуурчин хүүхэн аль муугаа үзэх тавилантай.
aimaar hun be yasan,,, ene darga nariin huuhduudiin hamsaatan uu
Сугарын хүү ямар нэг байдлаар хутгалдсан учраас хууль хүчний байгууллага төлөөлсөн этгээд дарамт үзүүлж хэргийг нь хүчээр хүлээлгэсэн гэж яриад эхэллээ. Хэр үнэний хувьтай юм бол.
er ni bol ohin ni har tamhi hudalddag geheer yamar hvn boloh ni todorhoi
Баттуулын аавын ярьж байгаа бүгд худлаа зүйл байна. Баттуул чинь Заамарын алтны уурхай дээр янхан байсан юм шүү, олон ч залуучуудтай явалддаг байсан юм, тэр багшийгаа алсан бууг дэлгүүрээс худалдаж аваад явалддаг залуугаараа яаж бууддаг гэдгийг заалгуулсан байгаа юм, ахынхаа машинаар америк багштай Налайх дээр 2-лахнаа явж байсныг нь харсан хүмүүс байдаг, хүнийг олон удаа буудаж алаад машинаар 2 км газар чирээд тэгээд дээр нь бензин асгаж шатаасан үйлдлийг юу гэж ойлгох вэ, тэгээд бас ийм хэрэг хийгээгүй гэж гүрийж байдаг, монголын шүүх өнөөдөр ямар нэг нотлох баримтгүй бол хэргийг шийдвэрлэхгүй шүү дээ, америк багшийгаа хар тамхичин л гэнэ, хилээр олон кг хар тамхитай орж ирсэн л гэнэ, монголын хил гаалиар хар тамхи авч орох хэцүү, шалгалт маш сайн хийгддэг юм, ийм утгагүй үлгэрийн юм битгий ярьж бай
Neeree bodood bhad tiim ih har tamhiig ter hun hileer tiim amarhan oruulsan geheer unemshilgui aluurchin buzar em
Ene hereg er ni har tamhitai holbootoi baigaa. Temuujin said har tamhichidiig haatsailaad baigaa 2 tsaaguuraa holbootoi baih magadlal baina daa. Shalgahad ym garah bh daa
сугарын талаар хэрэг сөхөрдвөл МАНАН мафийнхан балрах учраас МАНАН мафийнхан сандралд орж их хурал дээр яаж шившгээ тарьсан үг хэлж хамгаалж байсныг харсан биздээ. дүр эсгэсэн ардчлал дарангуйлалаас аюултай гэдэг яасан үнэн үг вэ? эх орон ард түмний эсрэг хийсэн дайсанууд дарангуйлалын үед бол толгойгоо аль эрт алдаж гэсгээгдэх байсандаа гэтэл монголын бороогийн алтны гэрээг хийсэн новшин баабар, оюутолгойн гэрээг хийсэн баяр, баярцогт, гансүх, зоригт нар ямарч ял шийтгэлгүй зугаацаж зарим нь төрийн толгойд гарчихсан дүвчигнэж байна АН төр авсан үед хичнээн банкыг дампууруулж хичнээн ч мөнгө цохивдоо. монголчуудаа бидний хүсэн хүлээсэн ардчлал мөн үү? АН МАН-ын толгойд гарсан эдийн засгийн алуурчид, гадны эдийн засгийн алуурчдын гар хөл бологчид монгол орныг маань бүрэн баллаж дууслаа. МАНАН мафийгаас эх орноо аврах ажилд иргэн бүр оролцож эх орон ард түмнээ аврах эсвэл сөнөж мөхөх түүхэн заагт ирээд байна.