sonin.mn

БЗД-ийн 20дугаар хо­рооны “Монгол шилт­гээн”-д даралтын зуухыг халааж хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух дэлбэрч тус компанийн ажилчин 54 настай эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ та­сарч, ажилчин 59 настай эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан. Мөн 35 нас­тай эрэгтэй Т-ийн толгойд гэмтэл учирсан хэрэг гар­сан. Хэргийг БЗД-ийн цаг­даагийн нэгдүгээр хэл­тэст шалгаж байна.
Харин зуух юунаас болж дэлбэрсэн талаар МХЕГ-аас тодруулахад “Баян­­зүрх дүүр­гийн 20 ду­­гаар хо­рооны нутаг дэвс­гэрийн Га­чуурт тосгонд “Мон­гол шилт­­гээн” цог­цол­борын гол ба­рил­гын гадна бохир усны шугамын мөсийг гэсгээх зорилгоор ашиглаж байсан уур үүсгэх зориулалттай бага чадлын зуух дэлбэрсэн осол гар­сан.

Уг зуух нь ямар нэгэн гарал үүслийн баримт би­чиг, пайзгүй, гар ар­гаар хийсэн бө­гөөд ослын хавхлаг суу­­­­­­ри­­лагдаа­гүйгээс дэл­бэрч зуух­ны их бие халж, гадар­гуу за­дарсан бай­­сан. Иймд иргэд, аж ахуйн нэгжийг гар аргаар хийгд­сэн, стандартын бус зуух, халаалтын төхөө­рөм­жийг хэрэглэхгүй бай­хыг зөвлөж байна” гэв.

Эх сурвалж: