sonin.mn

БНХАУ-ын иргэнийг гэртээ байхад нь үл таних хүмүүс дээрэмдсэн хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд 165-170 см орчим өндөртэй, бараан өнгийн хувцастай, 25-30 орчим насны гурван эмэгтэй хүн байсан гэнэ. Тэд хятад иргэнд заазуур тулган айлган сүрдүүлж, сейфэнд нь байсан гар утас, найман хайрцаг Kent тамхи, гурван сая орчим төгрөгийг дээрэмдсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"