sonin.mn

Барилга дээрээс чулуу унаж хүн бэртээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдер үдээс өмнө Модны хоёрт байрлах "Аморе" зочид буудлын ергөтгөлийн барилга дээрээс чулуу унаж, хичээлээ тараад ээжтэйгээ явж байсан бяцхан охиныг хүндээр гэмтээсэн байна.

Энэ талаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсгийн ахмад Л.Мөнхбатаас тодруулахад "Охинд цаг апдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт очиж толгойдоо оёдол тавиулсан гэсэн. Энэ хэргийг манай хэсэг шапгаж байна" гэв.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших "Зохиомж" дээд сургуулийн хажууд байрлах гаражийн дээвэр нурж ойролцоо зогсож байсан дөрвөн машиныг дарсан байна. Золоор хүний амь нас хохироогүй, хэн нэгэн бэртээгүй аж. Онцгой байдлынхан шуурхай ажиллаж гаражийн дээвэрт дарагдсан машинуудыг гаргажээ.

Түүнчлэн энэ хэрэг гараад удаагүй байтап Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Метромапл их дэлгүүрийн хажууд байрлах "Чингис" шөнийн цэнгээний газрын хана нурсан хэрэг гарсан юм.

Хэргийн улмаас 50 настай Э дарагдан хүнд гэмтсэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний тевөөс гэмтсэн хүний биеийн байдлыг тодруулахад "Ерөнхий гэмтлийн тасагт эмчлүүлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ар гэрийнхнээс нь аваарай" гэлээ.

С.Хорлоо

Эх сурвалж: