sonin.mn


Ямар ч хүн амьдрах л гэж явдаг. Манай монголчууд нүүдлийн соёл иргэнилилтэй ард түмэн билээ. Бидний дээр үеэс сайн сайхан амьдрахын тулд хүн нэрээ тогс өдөө мөн нэр хугарахаар яс хугарсан нь дээр гэдэгсэн. Хүний эрх чөлөө дээдлэгдсэн өнөө үед хүний нэр төрийг ажлын туршлага арга барил мэргэжлийн ур чадваргүй мөн хүчний байгууллагын нэр хүндийг унагасан Цагдаагийн мөрдөн байцаагчид гэмгүй ард иргэдийг хэлмэгдүүлж байгаагийн тод илрэл саяхан гарлаа.

Сонгино сумын төвөөс алга болсон алтан бурхны өмнөөс Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул сумдын эгэл жирийн малчин иргэдийг болох найман залууг баривчлан 14-20 хоног гурван сум дамжуулан байцааж явсан юм. Эцэст нь тэд гэм буруугүй нь үнэн болж Улиастай сумын Цагдаагийн газарт асууглаж байсан тэднийг хоолны мөнгө замын зардалгүй орхисон байна.

Хэрэв тэр алтан бурхныг авсан хүн нь өөрөө хэлээгүйсэн бол дээрх залуус зөвхөн хоолны мөнгө зардалгүйгээс илүүтэйгээр хэлмэгдэх байлаа.

Тэд хэлэхдээ: -Малынхаа эрэлд явж байгаад хулгайд сэжилэгдээд баривчлагдан сарын тал ажил амьдралаараа хохироод сум баг, өөрийн нэр хүндээр зогсохгүй удам судраар хүртэл гутаалагачихлаа гэж байсан юм. Төрийн гурван хүчний байгууллага хүний үнэн худал хоёрыг олоход хэцүү болсны нэг илрэл энэ байлаа.

Дээрх залуусын аймаг сум хоёрын хооронд явсан зардал мөн хоолны мөнгө гээд хэдий хэр зардал чирэгдэл гарсныг бодоход хэцүүхэн байна. Тэр дундаа нэр төр хамгийн чухал юм. Хүний худал ярианаас болоод малынхаа эрэлд явж байсан залуу унаж явсан морио айлын гадаа уячихаад цагдаагийн машинд гавлуулаад сууж явах тэр мөчид эр хүний дотор юу эс бодогдох билээ.

Очоод биеийн байцаалт өгөөд аваагүй гэдэг үнэнээ яриад ч нэмэргүй. Төрийн хувцасаар айлган сүрдүүлж та нар шиг хулгайчыг битгий хэл түм бум бужгинсан газраас хүртэл хулгайч олж байлаа. Та нар хэргээ хүлээхгүй болж шоронд хатаагаад өгнө хэмээн өндөр малгай өргөн мөрдөсөөрөө айлган сүрдүүлж, далайлгаж байсан гэнэ.

Энэхүү нийтлэлээр хэн нэгэн байцаагчдын нэр хүндэд халдах гээгүй юмаа. Монголын энэ олон аавын ээжийн охидод хойшид ийм байдлаар олон түмнийг чирэгдүүлэн амьдрал нэр төрөөр нь хэлмэгдүүлэх вий хэмээн сануулж байна. Монгол хүн Үндсэн хуульд хаа дуртай газраа амьдрах нүүдлийн болон малын эрхшээлд байдаг ард түмэн. Малаа сураглан бие биенийхээрээ орж гарч байдаг түмэн билээ.

Гэтэл эрх мэдэлтнүүд нь ажлаа мэдэхгүй байгаагаас болж хуулийг гууль болгоно гэдэг энэ шүү дээ. Сэжигтэн гэж хэн бэ. Хэнч гэмт хэрэгт сэрдэгдэж болзошгүй юм. Гэхдээ зөвхөн хуульд заасан үндэслэлээр л хүнийг сэжигтнээр тооцдог. Энэхүү үндэслэл шалтгаан байхгүй бол таныг сэжэгтэн гэж тооцох эрүүгийн хэрэг, хэрэг үүсгэн асууж шалгаах ёсгүй байна.

Сэжигтнээр тооцох ямар үндэслэлийг эрүүгийн байцаан шийтгэх хуульд ийнхүү заасан байна.

-гэм буруутай этгээдийг гэмт хэрэг үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан

-гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хохирогч буюу өөр бусад хүн шууд харсан

-уг этгээдийн бие хувцас, эд зүйл орон байранд гэмт хэргийн ул мөр тодрхой илэрч олдсон

-уг этгээд хэргээ илчлэж ирсэн

-гэмт хэрэгт сэрдэгдэх үндэслэл бүхий буюу баримт байгаа бол сэжигтнээр тооцож болох гэнэ.

Цагдаагийн байцаагчид хэрэг бүрдүүлэгчид саатуулах цаг хугацаа дээрх таван заалтыг зөрчиж ард гүмэнд хүнд дарамт үзүүлэн мөн зүрх муутай иргэдэд бурууг хүлээлгэх түүнээс болж сэтгэлийн доголдолд орж оргон зайлах явдал олон байдаг байна.

Я.Мөнх-Эрдэнэ /Завхан/
Эх сурвалж: "Завхан" сонин