sonin.mn

Баянхонгор аймгийн Засаг дарга мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглох тухай захирамж гаргажээ. Тус аймагт энэ сарыг 21-27-ны өдрүүдэд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, Төвийн бүсийн Их хурд-2014" хурдан морины уралдаан болно.

Эдгээр үйл ажиллагаа, баяр наадмын үеэр иргэд, наадамчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын өдрүүдэд Баянхонгор хот, Дуурсахын хөндий болон Эрдэнэцогт сумын Жанжины дөрөвдүгээр багийн Баянзүрхийн хонхор орчмоор мотоцикльтой иргэдийг замын хедөлгөөнд оролцохыг түр хоригложээ.

Э.Отгонтуяа

Эх сурвалж: