sonin.mn

МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутнуудаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх Б.Жавхлантөгс нарын дөрвөн багш, 50 оюутныг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд товлогдсон ч наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшиллоо. Хуралдаанд өмгөөлөгч, шүүгдэгч нарын ирц хүрээгүй учир ийнхүү хойшлуулсан байна.

Одоогоос хоёр жилийн өмнө тус сургуулийн сургалтын албаны Б.Жавхлантөгс нарын багш, мэргэжилтнүүд төгсөх ангийн оюутнуудаас дүнг нь засч өгнө хэмээн авлига авсан байна. Ингээд оюутнуудын дүнг засаагүйгээс төгсөлтийн шалгалтаа өгч чадахгүйд хүрч уг хэрэг илэрсэн байдаг. Оюутнууд “Сургалтын албаны мэргэжилтэн Б.Жавхлантөгс нар зуучлагч оюутнуудаараа дамжуулж сургалтын алба дүн засна гэж нэг оюутнаас 400-700 мянган төгрөг авсан” хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Я.Баяр

Эх сурвалж: "Монцамэ" агетлаг