sonin.mn
2014 оны эхний 7 сард  хилийн чанадад манай улсын нийт 169 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тухай мэдээллийг хилийн чанад дахь ДТГ-уудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна.
 
БНХАУ-д 106, БНСУ-д 22, Хонконгт 6, Туркэд 6, АНУ-д 11, ОХУ-д 5, БНЧехУ-д 3, Польшид 2, Сингапурт 3, Тайванд 3, Австри, Унгар улсуудад тус бүр 1 иргэн саатуулагдсан.
 
Хэргийн төрлөөр авч үзвэл хулгай 92, хүний амь нас хохироосон 1, хил гаалийн журам зөрчин хориотой бараа нэвтрүүлсэн 22, оршин суух журам зөрчсөн 17, биеэ үнэлсэн 9, танхай 14, замын хөдөлгөөний журам зөрчсөн 8, хүчин 5, хар тамхи биедээ авч явсан хэргээр 1 иргэн байна. 
 
Санаатайгаар гэмт хэрэг үйлдэх нь улс орны нэр хүндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна тухайн иргэн өөрөө болоод эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд нь сэтгэл зүй, санхүүгийн хувьд хохирох сөрөг үр дагавартайг иргэд анхаарах шаардлагатай юм.
 
Гадаадын их дээд сургууль, коллежид суралцахаар явж буй оюутнууд суугаа орныхоо хууль тогтоомж, дүрэм журмыг чанад сахиж өөрийн үүрэг зорилгоо ухамсарлан аливаа хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, сонор сэрэмжтэй байх шаардлагатайг Консулын газраас анхааруулав.