sonin.mn
Энэ сарын 24-нд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэнгийн нурууны орчимд Ашигт малтмалын газрын гурван ажилтан  төөрч, хоёр хүн нь олдож нэг ажилтан нь ор сураггүй болоод байна.
 
Сураггүй болсон иргэнийг хайх эрлийн багт 27 хүн, гурван автомашин, зургаан мотоциклтойгоор ажиллаж байна. Мөн өчигдрөөс нисдэг тэргээр хайж эхэлжээ.
 
Автомашиных нь гурван дугуй хагарсан АМГ-ын ажилтнууд нэг нь GPS буюу байрлал тогтоогчоор “Шинэжинст ойрхон байна” гээд түрүүлж алхан, нөгөө хоёроосоо холбоо тасарсан байна.
 
Эрлийн багийнхан төөрсөн геологчийн гутлын мөрийг олсон ч энэ нь эрэлд нэмэр болж чадахгүй байгаа аж. Учир нь түүний мөр хэсэг яваад тасарсан байна.
 
АМГ-ын гурван ажилтан ажлын шаардлагаар хорь хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллаж байжээ.
 
Я.Баяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг