sonin.mn
Хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонссон Г.Сарангэрэл УИХ-ын ги­шүүн О.Баасанхүүгээс 10 тэрбум төгрөг нэхэмжилж Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хандсан билээ.
 
Тэрбээр “Шүүхээр хэ­рэг эцэслэн шийдэгдээгүй байхад намайг “хар тамхи­чин, биеэ үнэлэгч” зэргээр олон ний­­тийн хэ­рэгслээр нийтэд тараасан тул 10 тэрбум төгрөг нэ­хэм­жилж байна хэмээжээ.
 
Хуульд зааснаар нэхэмж­лэгч нь шүүхэд хандахдаа тухайн мөнгөн дүнгийн 10 хувийг тэмдэгтийн ху­раамж болгон төлдөг. Энэ дагуу Г.Сарангэрэл 100 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байсан ч хорооны Засаг даргын гар­­­­гасан тодорхойлолтод үндэс­лэн түүнийг тэм­дэг­тийн ху­раамж төлөхөөс чө­­лөөлсөн байна.
 
Мөн Г.Сарангэрэлийн өм­гөөлөгч Г.Батбаяр шүүхэд хүсэлтэд гаргахдаа “Миний үйлчлүүлэгч амьжиргааны түвшин доогуур, тодорхой эрхэлсэн ажилгүй, тэт­гэврийн хөгшин эцэг эхийн хамт амьдардаг. 
 
Тиймээс УИХ-ын ги­шүүн О.Баасанхүүгээс нэ­хэмжилсэн иргэний нэ­хэмж­лэлд улсын тэмдэгтийн ху­­раамжид төлөх төлбөрийг төлөх чадваргүй байгаа тул чөлөөлж өгнө үү” гэжээ. 
 
Эх сурвалж: