ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын даргаар асан Д.Эрдэнэбат, Чингис хаан олон улсын нисэх буудлын программ сүлжээний инженер асан М.Батболд нарт холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэж, гэм буруутайд тооцон, ял оноожээ.
Тодруулбал энэ сарын 19-20-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болсон эл шүүх хурлаар шүүх бүрэлдэхүүн дараах шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, шүүгдэгч С.Батмөнхийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 150 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6.6 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар шийджээ.
Мөн шүүгдэгч М.Батболдыг хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун далдлах, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд тусласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 33.400.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тогтоосон байна.
Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, 14 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6.6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж, улсад учруулсан хохиролд 278 сая төгрөгийг гаргуулахаар тус тус шийтгэсэн байна.
Дээрх нэр бүхий этгээдүүдийг “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, байгууллагын эд хөрөнгийг завшиж улсад 1.062.959.200 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөнийхөө хууль бус эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, түүнчлэн аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаасан” гэсэн хэрэгт сэжиглэж ийнхүү шүүхээс тэдний гэм буруутайг тогтоон дээрх ялыг оногдуулсан байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
шүүх шударга байна шүү овоо доо
САБО-доод байсан. тэр нь яасан вэ энэ зөвхөн нэг хэсэг хулгайлсан юм нь ил гарсан байна
davartsan garuud baih yumaa, neere arail denduu yum hiij yavah yum
ингэтэл нь идэж уулгаад эцэст нь шоронд хийдэг нь тусгvй, уг нь явц дунд нь шалгаж хянан идэж уух боломжийг хязгаарлавал сайнсан даа. ажлыг ч ингэж хийдэггvй л байлтай...
хvнээ хамгаалах, хайрлах хэрэгтэй. буруу сэтгэлээр ажил хийдэг хvнийг томилох хэрэг юу байна. хэлж зовлодог, хянаж шалгадаг, зааж сургадаг нэгж аль ч байгууллагад дутагдаад байгааг анзаарахгvй соц нийгмийг муулах адлах юм. онгорсон тэр нийгэмд vргэлжлvvлбэл зохих олон давуу тал байсансан...
Batmunkh-iig boloxgui bna geed ajlaas ni soliod songon shalgaruulaltaar uur xun tavisan. Ene xun shuuxdej zargaldsaar undlelgui ajlaas xalagdsan geed shuuxiin shiidvereer ajildaa orson xun shuu dee. Ter ued ni ajlaa ugsun darga ni Batmunkh gej xen be gedgiig nisexiin denj dayar andaxgui baixad inged butsagad tavichix yum geed nuur duuren yariltslaga ugch baisan. Xumuus neeren amarxan martax yumaa.
тэр үед МАН нам байсан тэд нар нь өмгөөлөөд хамгаалаад байсан. АН нам гарч л баригдах шив. Болж байна. ЗӨВ шүү
Батмөнх гуай удахгүй цагааднаа ИНЕГ т буян хийж олон хүмүүсийг байртай болгосон буянтай хүн шүү
тийм шүү
Харин бага ял өгсөн байна.
Iim olon saya togrogiin hohirol uchruulsan bhad mash hongon yal shuu dee, alban tushaaltan bolohoor iim bgaa yum, uul ni sanaatai shunal setgeldee hotlogdon iim hereg hiisen humuust shiitgeliig ni changatgah heregtei l dee irged bol ali ert yavchihsan shuu, dor hayahad 10-15 jiliin yal avna. Ylsad hohirol uchruulna gedeg ergeed ard tumnee l hohirooj l bgaa yum yyniig oorchloh tsag ni bolson shuu ih l heleh yum.
ZUB SHUUJEE. ODOO L NISEH HEBIIN AJILLAH NUHTSUL BURDENE GEG MERGEJILTNUUD IN UZEJ BNA DAA. SHUUH SAIN AJILLASAN GEJ BAYAR HURGEJ BNA DAA.
Bugdl idej uudag shu de ern hunig doosho yvhad bitgii muugin uz
OLON ULSIIN TATBAR TULUGCHIDIIN MUNGIIG MUN CH IH ZABSHSAN ETGEED ENE BATMUNH YUM SHUU DEE. HARIN CH HUNGUN SHIITGESEN BN DAA...