sonin.mn

Дорнод аймгийн Прокурорын газраас он дамжин удааширсан, олон холбогдогч хохирогчтой онц их хэмжээний хохирол учруулсан малын хулгайн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, бүлэглэн хулгай хийж, бусдад их хэмжээний хохирол учруулсан Б.Бум-Эрдэнэ нарын есөн хүнд холбогдох хэргийг шийдвэрлэжээ.

Урьдчилан үгсэн тохиролцож тээврийн хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэн бусдын олон тооны малыг 13 удаагийн давтан үйлдлээр хулгайлж нийт 42 сая 200 мянган төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан тэдэнд ЭХ-ийн 145.4-т заасны дагуу Дорнод аймгийн Сум дундын аравдугаар шүүх энэ оны тавдугаар сарын 28-ны өдөр 108 тоот шийтгэх тогтоол гаргаж, гэм бурууг харгалзан 1.6-13 жил хүртэлх хугацаагаар хорих ялыг оноосон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдсан боловч наймдугаар сарын 20-нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны I шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

Б.Дэлгэр

Эх сурвалж: