sonin.mn

Тахарын ерөнхий газар өнгөрсөн сарын 20-ноос эхлэн шүүхийн шатнаас оргон зайлсан ялтанг эрэн сурвалжилж эхэлсэн аж. Өнөөдрийг хүртэл шүүхийн шатнаас оргосон 48 хүнийг эрэн сурвалжилж, тэдгээрээс 11 хүнийг нь баривчилсан байна.

Баривчлагдсан иргэдийн дунд онц хүнд ял сонсоод долоон жил ор сураггүй байсан хүн ч байгаа аж. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн сум дундын шүүхээс шүүн таслах ажиллагааны үед оргон зайлсан О.Шинэбаярыг өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна.

Тэрбээр Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйл ангиар ял сонсоод байсан юм. Харин Г.Ганзоригийн хувьд долоон жилийн турш эрэн сурвалжпагдаад байсан бөгөөд О.Шинэбаяртай нэг өдөр баривчлагдсан байна.

Г.Ганзориг нь Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 147.2 дугаар зүйл ангиар ял сонсоод байсан бөгөөд мөн л шүүн таслах ажиллагааны үеэр оргон зайлсан юм байна.

Эх сурвалж: