sonin.mn

Чингэлтэй дүүргийн ну­т­аг Зуслангийн зам, Зун­жин дэлгүүрийн баруун замд энэ сарын 5-ны 01:30 цагийн үед марк, дугаар нь тодорхойгүй автомашин явган зорчигчийг мөргөж амь насыг хохироосон хэрэг гарсан байна. Цагдаагийн байгуул­лага уг хэргийн эзэн холбог­догчийг эрэн сурвалжилж байгаа аж.

Иймд энэ хэргийн талаар мэдээлэл бүх иргэд иргэний үүргээ биелүүлж Цагдаагийн байгууллагад хандана уу.

Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын 93030002, 99182426, болон 102 дугаарын утсаар холбогдох буюу тус газрын 305 тоот өрөөнд ирж хандаж болно.

Мэдээллийн нууцлалыг хангана. Хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг худалдаж авах болно.