sonin.mn

Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны шөнө Т.Чинзориг гэгч этгээд сог­­туу­руулах ундааны зүйл хэрэг­лэсэн үедээ эхнэрийгээ бусадтай хард­саны улмаас амь насыг хө­нөөсөн хэрэг гарч байсан.

Тодруулбал тэрбээр Баянхонгор аймгийн Баян­хонгор сумын дөрөвдүгээр баг 10-56 тоотод орших өөрийн гэртээ эхнэр О.Нандин-Эрдэнийг бусад­тай хардан зодох үед нь уг үйлдлийг таслан зогсоох гэсэн хадам ах болох О.Нармандахын цээжин тус газарт нь хутгалж са­наатай алсан гэмт хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан юм.

Сум дундын гуравдугаар шүүхээс эл хэргийг хя­наж үзээд шүүгдэгч Т.Чинзоригийг хүнийг са­наатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар түүнд 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хо­рих ангид эдлүүлэхээр шийд­вэрлэжээ

Эх сурвалж: