sonin.mn

Хотын дарга Э.Бат-Үүл хэд хоногийн өмнө жиргээчдийг багагүй шүүмжилсэн.

Тухайлбал, нэгэн хэвлэлд өгсен ярилцлагадаа жиргээчдийн тухай "Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс байдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж байдаг. Жиргээчид тэдэнтэй л адил юм уу даа. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Гэтэл интернэтээр баахан хараал урсгасны дараа ташаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй" гэжээ.

Тиймээс иргэн Т.Мөнх-Оргил "Жиргээчдийг үг хэлээр доромжилсон" гэдэг үндэслэлээр дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, Хотын дарга Э.Бат-Үүл үгэндээ ороогдож шүүхэд дуудагдахаар болсон аж.

С.Нэмэх

Эх сурвалж: