sonin.mn

Сум дундын VI шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаагийн мэргэжлийн ёс зүйгүй байдлын тухай

Шүүхийн салбарт хийж байгаа шинэчлэлийн бодпогын хүрээнд шүүгчийн ажиллах эрхзүйн болоод эдийн засаг, нийгмийн баталгааг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарч, энэ чиглэлээр төрийн бодлого, хууль, бусад шийдвэр орч үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал шүүгчийг бусдын нөлөөлөлд автахаас хамгаалах, тогтвортой ажиллах, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах гэх мэт.

Энэ хэрээр шүүгч нь аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үүргээ хууль болон нотлох баримтад тулгуурлан шударга, төвийг сахин, хараат бусаар биелүүлэх шүүгч өөрийн бүрэн эрхээ мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн, үнэнчээр биелүүлбэл хуулийн засаглал тоггон, шударга бс бэхжиж, шүүх, шүүгчийн үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ.

Харин шүүгч өөрийн эрхэм үүрэг, өргөсөн тангараг, ёс зүйгээ умартан хууль, нотлох баримтыг үл тоож, аль нэг талд тал засч, хэн нэгнээс хараат болбол "хуулийн засаглал" биш шүүгчийн засаглал тогтон, шударга ёс устан, хувь хүний эрх, эрх чөлөөг зөрчих аюултай.

Миний бие Сум дундын 6 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаа нь өргөсөн тангараг, мэргэжлийн ёс зүйгээ умартан албан тушаалтны нөлөөнд автан илт хууль бус шийдвэр гаргасныг ёс зүйн зөрчил гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд шүүгчийн баримтлах зарчмыг "Шүүгч нь хүний эрх, эрх чөлеө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ" гэж заажээ.

Гомдол гаргагч миний бие Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Л.Одсэрийг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамж нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсний дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хуралдаанд бэлтгэж байх хугацаанд Л.Одсэр өөрийн ажилласан жилийг тогтоолгох буюу 1990-1994 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд суралцан командын офицер мэргэжил эзэмшсэн дөрвөн жилийн хугацааг төрийн албанд ажилласанд тооцуулах тухай хүсэлтийг Сум дундын 6 дугаар шүүхэд гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаа өөрөө хянаж "Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зүлэгт овогт Лувсандоржийн Одсэрийн 1990-1994 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуульд суралцан командын офицөр мэргэжил эзэмшсэн дөрвөн жилийн хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцсугай" гэсэн хачирхалтай шийдвэрийг 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр гаргажээ.

Үүний өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 14-ний өдөр энэ асуудлыг хянадаг Төрийн албаны зөвлөлд энэ талаар хандахад "Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д "Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын офицер, ахлагч..." гэж зааснаас үзэхэд офицер, ахлагчаар ажилласан үеэс төрийн албанд ажилласанд тооцогдох зохицуулалттай.

Иймд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг артиллер, командын офицер, математикийн багш мэргэжлээр суралцсан 4 жил нь Төрийн албанд ажилласан хугацаанд тооцогдохгүй, улсад ажилласан хугацаанд оруулан тооцно" гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д "Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ", мөн тус хуулийн 11.1-д "Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ" гэж хоёрдмол утгагүйгээр тодорхойлсон байдаг ба үүнийг Монгол Улсын аливаа байгууллага, албан тушаалтнууд өөрсдийн шийдвэр үйл ажиллагаандаа хэдийнээ хэвшүүлж мөрдөж байна.

Төрийн албаны зөвлөлийн дүгнэлт болон Төрийн албаны тухай хуулийн тодорхойлолт, заалтаас харахад цэргийн сургуулийн сонсогчийг төрийн тусгай албан тушаалд хамааруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Шүүгч О.Однямаа энэхүү захирамжийнхаа хууль зүйн үндэслэлийг буюу Монтол Улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа чухам ямар хууль, эрх зүйн актыг хэрхэн хэрэглэж үндэслэсэн гэдгээ огт бичээгүй ба ингэж бичих хуулийн үндэслэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудад ч байхгүй байна.

Цэргийн сургуульд суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцох, тооцохгүй талаар шийдвэр гаргахад тухайн шүүгчээс нарийн мэргэжлийн мэдлэг буюу санхүү, эдийн засгийн, гадаад хэлний, нарийн мэргэжлийн инженерийн мэдлэг, шинжээчийн дүгнэлт шаардагдах асуудал биш харин шүүгчээс мэргэжлийн ёсзүйн асуудал, бусдын нөлөөлөлд автах биш бие даан шийдвэр гаргах чадвар л шаардана гэж бодож байна.

Шүүгч О.Однямаа цэргийн сургуулийн сонсогчийн буюу төрийн өмчит их дээд сургуулийн оюутан, сонсогч бүрийн суралцсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд тооцно гэсэн шийдвэрийг гаргаснаараа монгол Улсад цоо шинэ жишгийг тогтоолоо.

Шүүгч О.Однямаагийн шүүхэд ажилласан хугацаа, эрхэлж байгаа албан тушаал зэргээс харахад ийм илт хууль зөрчсөн шийдвэр гаргах онолын болоод хууль хэрэглэх чадваргүй шүүгч гэж үзмээргүй. Шүүгчийн эрх зүйн байдпын тухай хуульд шүүгчид хориглох зүйлд дараахь үйлдпийг заасан байдаг.

27.1.Шүүгчид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтаас гадна дараах зүйлийг хориглоно:

27.1.1.энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглах;

27.1.7.шүүгчийн    бүрэн    эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, ямар нэгэн давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах гэх мэтээр.

Шүүгч О.Однямаа ингэж илтэд хууль зөрчсөн шийдвэр гаргасныг дээрх хуулийн заалтыг ямар нэгэн байдлаар зөрчсөн, шүүгчийн бүрэн эрхээ урвуулан ашигласан, албан тушаалтны нөлөөлөлд автаж авлига, ашиг сонирхлын зөрчилд автсан байх талтай гэх хардлагыг төрүүлж байгаа тул энэ асуудлаар би Авлигатай тэмцэх газар тусгайлан хандах болно.

Хэрэв шүүгч О.Однямаа ёс зүйтэй шүүгч мөн бол албан тушаалтан буюу аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Л.Одсэрийн нөлөөнд автахгүйгээр хуулийг зөв хэрэглэж, хэнд ч ойлгомжтой хуульд нийцсэн шийдвэр гаргах байсан.

Шүүгч О.Однямаа нь хэдийгээр олон жил шүүгчээр ажилласан боловч илэрхий хууль зөрчсөн шийдвэр буюу "харыг цагаан" гэсэнтэй адил хачирхалтай шийдвэрийг улайм цайм гаргаж байгааг түүний ёс зүйтэй шууд холбож үзэхээс өөр аргагүй ба цаашид тус шүүхэд хандсан иргэд, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хувь заяатай холбоотой хэрэг маргааныг энэ мэтээр аль нэг талын нөлөөнд автан шийдээд сууж байгаа нь нэг талаар харамсалтай нөгөө талаар аймшигтай санагдаж байна.

О.Однямаагийн дээрх шийдвэр нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүний шийдвэрт сөргөөр нөлөөлөх үндэслэл болж байгаа ба хэрэв Цэцийн гишүүн энэхүү хууль зөрчсөн захирамжийг үндэслэн шийдвэр гаргавал мөн иргэдээс Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа, мэдпэг чадварт итгэх итгэл алдрах болно.

Миний бие мөн Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах агуулгатай мэдээллииг Үндсэн хуулиин Цэцэд хүргүүлсний дагуу Д.Жаргалсайхан нь бас өөрийн Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар 2010-2012 онд ажилласан хугацаагаа төрийн албанд ажилласан хугацаанд тооцуулахаар Сум дундын 3 дугаар шүүхэд хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа шүүх хуралдааныг даргалж "Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д "Төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн алба гэнэ" гэж заасан байх тул аймгийн Ардчилсан намын даргын алба нь төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх алба биш тул Д.Жаргалсайханы 2010-2012 онуудад аймгийн Ардчилсан намын даргаар ажилласан хугацааг төрийн албанд ажилласанд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна" гэсэн шийдвэр гаргаж шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг хэнд ч ойлгомжтойгоор дэлгэрэнгүй бичсэн байдгаас харахад адил асуудлыг шийдэж байгаа шүүгчдийн онолын мэдлэг, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх чадвар, мэргэшлийн чадвараас гадна хамгийн гол нь тухайн шүүгчийн мэргэжлийн ёс зүйн, өргөсөн тангарагтаа хэр үнэнч, мэргэжлийн болон шүүгчийн эрхэм нэр хүндийг хэрхэн эрхэмлэж байгаа зэрэг нь ихээхэн ялгаатай харагдаж байгаа ба энэ талаар шүүхийн ёс зүйн хороо онцгой анхаарал хандуулах үүрэгтэй гэж үзэж байна.

Энэ мэтээр Үндсэн хуулиар баталгаажсан шүүгчийн хараат бус бие даан ажиллах эрх зүйн баталгааны ард нуугдаж, албан тушаалаа ашиглаж илтээр хууль бус шийдвэр гаргах жишиг тогтвол Монгол Улсад шүүх засаглал, шүүгчийн ёс зүй, шүүхийн шинэчлэлд итгэх дотоод, гадаадын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын итгэл буурч шударгаар ажиллаж байгаа олон зуун шүүгчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.

Иймд Сум дундын VI шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаагийн мэргэжлийн ёс зүйд дүгнэлт гаргуулахаар хандаж байгаа миний гомдлыг холбогдох хууль, шүүхийн ёс зүйн хорооны дүрэмд заасны дагуу шийдвэрлэж хариуг яаралтай өгнө үү.

Дараахь материалыг хавсаргав:
1.    Шүүгч О.Однямаагийн 2014 оны долдугаар сарын 9-нд гаргасан шийдвэрийн хуулбар

2.    Төрийн албаны зөвлөлийн 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн "Төрийн албанд ажилласан байдлын тухай" дүгнэлт

3.    Гомдол гаргагчаас 2014 оны зургадугаар сарын 30-ны өдер Сум дундын VI шүүхийн Ерөнхий шүүгч О.Однямаад гаргасан хүсэлтийн хуулбар

4.    Шүүгч О.Однямаагаас миний хүсэлтийг шийдвэрлэсэн 2014 оны долдугаар 3-ны өдрийн Захирамжийн хуулбар

2014 оны 09 дүгээр сар 09

Улаанбаатар хот


Гомдол гаргасан иргэн М.Төрбат