sonin.mn

Таван жилийн өмнө Хятад, Малайзын хооронд хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын нутагт бариг­даж, тус улсын анхан шат­ны шүүхээс цаазын ял сонс­­сон манай улсын иргэн Л.Байгальмааг ирэх онд ялтан солилцох гэрээгээр эх орондоо авч ирэхээр болжээ.

Тэрбээр баригдах үе­дээ “Би хар тамхи зөөж байна гэдгээ ч мэдээгүй” гэж тухайн үед мэдүүлж байсан аж. Тиймээс давж заалдах шатны шүүхээс түүнд цаа­зын ял оноож байсан ч удалгүй бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн.
Харин дараагийн шатны шүүх 25 жилийн ял болгон хөнгөрүүлсэн билээ.

Хамгийн анх түүнийг Д.Ганцэцэг гэх эмэгтэй эх орноос нь авч явсан бөгөөд тэрбээр одоо эх орондоо байгаа ч эмэг­тэйчүүдийн хорих ан­гид ял эдэлж байгаа юм.

Тод­руулбал эл эмэгтэй амьд­ралын боломж тааруу нэг­нийг гурил, будаа зөөдөг хү­мүүнлэгийн ажил хийл­гэх нэрийн дор Бээжинд аваа­­чиж бичиг баримтыг нь ху­раан авч, скочоор ороо­сон хар тамхи залгиул­даг байсан нь шүүхээс тог­­тоогдсон тул шүүх түүнд 13 жилийн ялыг чанга дэг­­лэмтэй хорих ангид эд­лүү­лэхээр шийдвэрлэж байсан.

Эх сурвалж: