Өчигдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Г.Сарангэрэл, Т.Халиун нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шийдвэрээ гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Өнгөрөгч сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн. Г.Сарангэрэлийн хувьд 1.6 жилийн хорих ял сонссон бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.
Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Батбаяраас цөөн зүйл тодрууллаа.
-Шүүхийн шийдвэр хэвээр гарчихлаа. Өмгөөлөгчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Хурал хэдэн цаг үргэлжлээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээчихлээ. Бидний татгалзаад байсан шүүгч Б.Мөнх-Эрдэнийн шууд удирдлагад ажиллаж байсан гарын хүн нь шүүх хуралд оролцлоо. Бид анхнаасаа Мөнх-Эрдэнийг энэхүү хэргийг танил шүүгч рүүгээ хуваарилуулах байх гэж хардаж байсан.
Яагаад гэвэл Б.Мөнх-Эрдэнэ шүүгчээс бид 3-4 удаа татгалзаж байсан. Тэгсэн харин С.Соёмбо-Эрдэнэ дээр хуваарчилчихсан байна.
Тэгээд л энэ ч найдваргүй боллоо гэж бодсон нь үнэн болж таарлаа. Уг нь ялна гэдэгтээ итгэлтэй орсон ч Мөнх-Эрдэнэ шүүгчийн хүн байж таараад яаж ч чадсангүй. Одоо Дээд шүүхэд хандах л үлдлээ. Дээд шүүхийн шүүх хуралд таван шүүгч оролцдог. Тэд арай ч гурван шүүгчийг нь "худалдаж авч" чадахгүй байх.
-Ганц худагт хоригдож байгаа Гэрэл энэ хэргийг зохиомол байсан хэмээн мэдүүлсэн гэсэн үнэн үү?
-Анх энэ хэргийг илрүүлсэн гэх Ч.Энх-Амгалан нь өөрөө мэдээлэгчээрээ дамжуулаад манай үйлчлүүлэгчийг гэмт хэрэгт турхирсан юм байна гэдэг нь нотлогдчихлоо. Энэ хэрэгт холбогдсон Х.Гэрэл ганц худагт байгаа шүү дээ. Тэр мэдүүлэгтээ энэ тухай ярьсан байгаа юм.
ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын албаны дарга н.Чинбат очиж шалгахад би бүх үнэнээ ярилаа гэж гэрэл хэлсэн байна билээ. Х.Гэрэл өмнө нь давтан хар тамхи хэрэглэж байсан болохоор 192.3.4-өөр 10-15 жилийн хорих ангитай зүйл ангиар шийтгүүлэх хэрэгт холбогдсон хүн. Мөн 145.2-оор хулгайн гэмт хэргийн тэнсэнтэй байсан.
Тэгээд Т.Халиун гэх залуугаас удаа дараа хар тамхи авч хэрэглэдэг байсан. Тийм учраас нэг бол 12 жилийн ялаар шоронд суулгана, нэг бол Т.Халиуныг бид нарт барьж өг, Т.Халиунаас хар тамхи худалдаж авсан болоод бидэнд барьж өг. Тэгвэл чамд 1,6 жилийн хорих ял өгнө гэх саналыг Х.Гэрэлд тавьж, Х.Гэрэл ч зөвшөерсөн гэдгээ хүлээсэн байгаа юм.
-Г.Сарангэрэлээс бусад охид нь давж заалдаагүй юм уу?
-Бусад охид нь давж заалдаагүй! Тэд айсан. Давж заалдвал улс төрийн золиос болж балрах юм байна. Хоригдоогүй нь их юм. Тэнсэн харгалзах ял авсан нь их юм гээд зугатаад алга болсон.
Х.Гэрэлийн хувьд мөн л давж заалдаагүй. Анхнаасаа төлөвлөгөөтэй энэ хэрэгт оролцсон учраас 1,6 жилээр шийтгүүлсэндээ харин ч баярлаж байгаа байна.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Arai heterhii umaa ter neg ohiniig buurr suiruulj haylaa.Mongol turiin huuli zuin said ni.
хэрэг хийгээд ялаа авсан тэр нь ахиад нотлогдлоо болоо бишүү. зүгээр дуугай ялаа эдлээч. нэг нь шоу хийж жаахан анхаарлын төвд орох гэж нөгөөх нт хэрэгтэн байж ялгүү үлдчих санаатай Монгол улс даяр шоу хийчих юмаа. Болиоч чидэггүйнмуу бүр цайсан гарууд юмаа. худалдан авсан ч гэх шиг энэ хүүхэн энэ тэнэг 2 хэн хэрэгтэй гэж хүн худалдааж авна авахгүй гэж явж байдгын мөрөөдсөн мөөрсөн үхрүүдүү айн
hohi chin shtee, mongonii toloo ingeed shorond suuh boljee. ter gunisan ugee ter Temuujin lalartaa helee
Мэрилэн Монро шиг улс тøpчидийн золиос болж алагдах гээгvй л юм бол одоогийн байдалтайгаа эвлэрээд дуугvй явсан нь дээр болов уу. Ичсэн хvн хvн ална гэдэг дээ. Ялангуяа улс тøрчийн ирээдvйн зам, эрх мэдэлд саад болно гэдэг хэцvv.
Butelgui omgoologch Zevhen eeriin ner teree bodogch bas ch ugui songuulid ner devshih sanaatai geed eeriigee reklamdagch 2 huurt hudal yarigch Sarangerel temuujing guij omgoologchoo solison ni deer
бүтэлгүй өмгөөлөгч хажуугаар нь өөрийнхөө сурталчилгаанд түлхүү анхаараад байгаан бишүү. цагдаа нар намайг .... төлөө цусан тангараг өргөлөө, би найдвартай ялах байтал өөрийнхөө хүнийг тавилаа, мөнгөөр авлаа ч гэх шиг энэ одоо ОДУУ ЭННИЙГ ... ТАНГАРАГ ӨРГӨӨД ЯВХУУ, АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЯЛАГДЧААД өөр бусдаас болсон гэхээсэ ичээсээ. ЭНЭ ХҮҮХЭН ТЭМҮҮЖНЭЭСЭЭ ГҮЙЖ БАЙГААД ГАЙГҮЙ ӨМГӨӨЛӨГЧ ОЛЖ АВААСАА ЭНЭ БҮТЭЛГҮЙ НӨХРЫН ТОГЛООМ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА БОЛЖ БАЙХЫН ОРОНД
zaas sarangerel hulgaich har tamhichin bie unelgch l bizdee bolij uz. naad shougaa zogsoo
batbayar umguulugch geh nuhur bolildoo ene busguin amidralaar togloj duuslaa zuvhun uuriguu mongol dayar taniltsuulahad ashiglaj bna ene hund unendee huulin surguul tugssun diplom ch bhgui zah deer sum zardag bsan hun shuu dee
Niigem zavhairnaa gej.
ЭНЭ ӨМГӨӨЛӨГЧ НЬ ЯМАР ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ ХҮН БЭ
ХЭН ТЭР ДЭЭД ШҮҮХИЙН 3 ШШҮГЧИЙГ ХУДАЛДАН АВАХ ГЭЭД БАЙГААН БОЛ ЭНЭ ЁСТОЙ СОЛИОР ДОГ ЭРГҮҮ ГАЦАА ВЭ
Энэ Сарангэрэлийн ээж аав яасан дүүрчихсэн хоосон толгойтой хүмүүс бэ
Zuv shd iim butelgui huuhen butelgui umguulugchuus hol busad nzuud. Amia bod lai shd