sonin.mn

ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангиас хоёр сэжигтэн энэ сарын 4-ний өдөр оргосон хэрэг гарсан. Сэжигтэн В.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар тухайн өдрийн 07.00 цагийн үед тус ангиас оргожээ.

Тэднийг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч өнөөдрийг хүртэл олоогүй байна. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг нийслэлд явуулж байсан бол эрлийн ажлыг орон нутагт шилжүүлсэн байна. Түүнчлэн сэжигтнүүд оргон зайлах үедээ биедээ хүйтэн мэс авч явсан талаар эх сурвалж мэдээллээ.

Хорих ангийн камерын бичлэгт үлдсэнээр нэг нь гартаа хүйтэн мэс барьж, нөгөө нь гартаа гутал бариад гарсан байна. Мөн тэдний оргон зайлсан явдлаас үүдэн 461 дүгээр хорих ангийн дарга, Ц.Очгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд хурандаа Д.Дамдинцэрэнг томилсон байна.

Б.Цэцэг

Эх сурвалж: