sonin.mn

ХААИС-ийн захирал асан Б.Бямбаа нарт холбогдох хэргийг өнгөрсөн  зургаа­дугаар  сарын 30-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хянан хэлэл­цэж  цагаатгах шийдвэр гаргасан юм.

Тодруулбал тэднийг их хэм­жээний хөрөнгө  завшсан хэрэгт холбогдуулан шал­гасан боловч хэргийг цагаатгасан билээ. Харин  анхан шатны шүүхийн гар­­гасан энэхүү шийдвэрийг прокурор  эсэр­­гүүцэж давж заал­дах шатны шүүхэд хандсанаар  цагаатгах тог­тоолыг хүчингүй болгож, нэмэлт  мөрдөн байцаалтад буцаасан байна.

Хэргийг эргэн сануулбал, Б.Бямбаа нь тус сургуулийн өмчлөлийн газарт 2010- 2012 онд хувийн хөрөнгөөрөө бариулсан гурван давхар дутуу барилгыг ХААИС-ийн мэдэлд шилжүүлэхдээ дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гар­гуулан, ерөн­хий санхүүч Д.Янжмаа­гаар хууль бус гүйлгээ хийлгэж, “Химон конст­ракшн”, “Ариун ар” ХХК-ийн данс руу шилжүүлж, 808 сая төгрөг гаргуулж авсан юм.

Мөн  дээрх гурван давхар дутуу барил­гаа Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр сургуулийн хө­рөн­гөд бүртгүүлсэн, “Химон  Констакшн”-аар 2009 онд ба­риул­­сан орон сууцнаас завшиж хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

Эх сурвалж: