2014 оны эхний хагас жилийн байдлаар нийтийн тээврийн жолооч нартай холбоотой осол, хэрэг 212 гарч таван хүн нас барж 138 хүн гэмтсэн. Иймд цаашид дахин зөрчил дутагдал гаргахгүй байх, замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, бие биедээ зөв зарчимч шаардлагыг тавьж учирч болох гэнэтийн аюул ослоос өөрсдийгөө хамгаалан ажиллахыг анхааруулж байна” гэсэн мэдээллийг 2014 оны долоодугаар сарын 25 гэсэн огноотойгоор “Автобус-1" ОНӨҮГ-ын захиргаа мэдээллийн самбартаа тавьжээ.

Баримт: 2011 -04-08. “Автобус1” компанийн жолооч АПУ компанийн арын замд ажлаасаа бууж яваад 20:20 цагт гэрлийн гялбаанд орж гурван хүн дайрснаас 70-н настай, нэг гэрийн хоёр хүн газар дээрээ нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан...

Баримт: 2014-06-27. “Автобус 1” компанийн жолооч “Хүнсний 20”-ын урд талын зам дээр 20 орчим насны эмэгтэйг дайрснаас газар дээрээ амиа алдсан...

Баримт: 2013 онд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нартай холбоотой 593 осол хэрэг гарснаас дөрвөн хүн нас барж 391 хүн гэмтсэн.

Жолоочоо гэсэн ажил автобус баазад дутагдаж байна
Нийтийн тээврийнхний гаргасан осол аваарийг жагсаавал сэтгэл сэртхийлгэм тоо, баримт гарах нь. Ийм осол аваарийн гол шалтгаан нь “Орлогын төлөөх уралдаан”. Энэ байдлыг өөрчлөхгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ хэзээ ч сайн үйлчилгээ болохгүй гэж энэ салбарт ажиллагчид үзэж байна.

Осолд өртсөн хүний алтан амь, ар гэрийнхнийх уй гашуу, өнчрөл хагацал, дээр нь хэрэгт орсон жолооч нарын ар гэр, үр хүүхдийн амьдын хагацал гээд давхар давхар хохирол. Энэ байдалд автобус баазуудын удирдлага хэрхэн ханддаг бол. Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Э.Энхболд 2013 оны гуравдугаар сард “Нийгмийн толь” сонинд өгсөн ярилцлагадаа “...Бааз, байгууллагын удирдлагууд бидэнтэй ирж уулздаг.

Гэхдээ зөрчил гаргасан   жолоочийн хойноос бус автобусныхаа гэрчилгээг салгаад авчих бодолтой ирдэг. Улмаар автобусныхаа гэрчилгээг авч, автобусаа үйлчилгээнд гаргаж, эргээд нийтийн тээврийн газарт шугам тасалдуулаагүй гэдгийг л үзүүлэх зорилготой байдаг. Харин жолооч бол хамаагүй, тэд нарын эрхийг нь хасна уу, өөрсдөө мэд гэсэн байдлаар ханддаг. Энэ нь хүн рүү, жолооч руу чиглэсэн арга хэмжээгээр автобус баазууд дутагдаж буйн илрэл юм шүү дээ” хэмээн хариулсан байдаг.

Би аавтайгаа баймаар байна
Зургаан настай бяцхан хүүхэд “Би аавтайгаа баймаар байна” гэж байнга гэрийнхнээсээ нэхнэ. Түүнийг гуравхан настай байхад нь аав нь чанга дэглэмтэй хорих ангид есөн жилийн ял аваад явсан. Гэхдээ аав нь худлаа хэлж, хулгай хийснийхээ төлөө биш, ажил хийж ар гэрээ эжээх гэж яваад ийм байдалд оржээ. Бяцхан хүүгийн аав
Автобус 1” компанид 2000 оноос 11 жил ажилласан.

2011 дөрөвдүгээр сарын 8-нд ажлаасаа бууж явахдаа ШУ-гийн арын зам дээр эрлийн гялбаанд орж гурван хүн дайрч хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Шоконд орсон автобусны жолооч өөрөө үхнэ гэж эх, эцгээ сандаргаж "Автобус1" 17 жил ажилласан түүний ээж Я.Оюумаа “Гурвын гурван хүнээ алдсан айлд хэцүү байлгүй яахав.

Хүүг маань алчих гээд, өөрөө шоконд орж үхнэ гээд. Гурван нялх хүүхдээ бод гэж арай гэж тайвшруулсан. Жил дараалан төрсөн гурван хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн, ажилгүй. Миний хүү аваар хийхийнхээ өмнөх хоёр сар ээлжгүй ажилласан байсан.

Тухайн үед хэсгийн дарга нь “Чи бүх хэргээ даагаад гарчих, бааз ар гэрийг чинь харж үзнэ” гэсэн юм билээ. Чанга дэглэмтэй болохоор гурван сард нэг уулзуулдаг. Хүүхдүүд нь “Миний аав хаачсан бэ” гэж байнга нэхдэг. Аав нь шоронд байгаа гэлтэй биш. Солонгост ажил хийж байгаа гэдэг.

Өнгөрсөн зун хүүхдүүдийг нь аваачиж уулзуулсан. Ухаан орж байгаа хүү нь “Би аавтайгаа баймаар байна. Солонгос ямар сонин газар вэ, аавыг маань хашаанаас нь гаргахгүй" гэж байгаа юм даа.

Хохирогчдын талд 16,0 сая төгрөг төлөх болж хамт олон нь тусалж 7.0 саяыг нь барагдуулсан. Үлдсэн 9.0 сая төгрөгийг бааз төлсөн. Хүүтэй маань хамт ажилладаг Хайлаастын бригадын хамт олонд үнэхээр их баярлаж явдаг. Одоо ч тэд нар боломжоороо хүүг маань эргэдэг. Баазын төлсөн 9.0 саяыг хүү төлөх ёстой. Бид тэтгэврийн, амьдрал хүнд болохоор нэмэр болох юм алга. Уг нь бааз “өр төлбөргүй” гэсэн бичиг хийгээд өгчихвөл ялын дэглэм буурч, өршөөлд хамрагдах боломжгой юм билээ.

Тэгээд гарч ирээд ажил хийвэл өр төлбөрөө төлчихнө шүү дээ. Хөгшин бид хоёр хоёулаа баазад олон жил ажилласан болохоор хуучин хамт ажиллаж байсан хүмүүс “Та хоёрт дарга үгүй гэхгүй байлгүй” гээд бид хоёр баазын дарга Одонтунгалагтай уулзаж учраа хэлэээд нааштай хариу сонсоогүй гарсан. Хүүгээ хар гэрээс гаргачихвал.." хэмээн сэтгэлээ өмөлзүүлэн ярьсан юм.

Нийтийн тээврийнхэн яагаад ажил хаях гээд байна...
Авто тээврийн салбарын хамтын хэлэлцээр, тарифын хэлэлцээрийг нийгмийн түншийн талууд хэрэгжүүлэхгүй байгаа учир есдүгээр сарын 29-нөөс нийтийн тээврийнхэн ажил хаялт зохион байгуулахаар болоод байна. Үүний шалтгааныг Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо /МТХГТҮЭХ/-ны удирдлага юу гэж тайлбарласныг бид сониныхоо 30 дугаарт нийтэлсэн. Харин анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга нар, жолооч кондукторууд нөхцөл байдлыг юу гэж үзэж байна вэ?

Ажилчид айдастай байна
“Автобус 1" ОНӨҮГ-ын ҮЭ-ийн хорооны дарга Н.Төрбат. Тэрбээр 2013 оны гуравдугаар сараас ҮЭ-ийн хорооны даргаар сонгогджээ. Тус компани 120 автобустай. Нэг автобус өнгөрсөн өвөл шатсан, 119 нь 16 чиглэлд явж байна. 670 гаруй ажиллагчдын 500 орчим нь жолооч, кондуктор, 20 гаруй засварчин үлдсэн нь захиргаа, үйлчилгээний ажилтнууд ажээ.

Хотын замын түгжээ, гарц, гэрлэн дохиогүй газраар зам хөндлөн гүйх сургуулийн хүүхэд, явган зорчигч гээд нийтийн тээврийн автобусны жолооч нар байнга айдас, стресстэй ажилладаг. Харин Автобус нэгийнхний хувьд ажлаас халагдчих вий гэсэн айдас нь үүнээс ч дарамттай байдаг гэнэ.

Тус компанийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Төрбат “Жолооч нар маань орлогын төлөвлөгөө биелүүлж байж цалингаа авах гэж уралдаж байгаа нь осол, аваар гарах үндсэн шалтгаан болж байна.

Дунджаар кондуктор 650-н мянга, жолооч нэг сая орчим төгрөгийн цалин авдаг. Үүнийхээ 70 хувийг авах болзол нь орлогын төлөвлөгөө биөлүүлэх. Үүнийг арилгахын тулд ядаж үндсэн цалингийн хэмжээг авч байгаа цалингийнх нь 70 хувьд аваачих хэрэгтэй гэж нийтийн тээврийнхэн үзээд салбарын Хамтын хэлэлцээртээ оруулсан.

Энэ дагуу манай ажилчид ч хөхөө өвлийн хүйтэнд ажил хаялт зарлан байж Хамтын гэрээндээ тусгаж нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл баазын удирдлага дээрээс чиг үүрэг өгөөгүй, компани мөнгөгүй гээд хамтарч баталсан гэрээгээ хэрэгжүүлэхгүй байна.

Бид нийтийн тээврийг жинхэнэ “Үйлчилгээний байгууллага болгооч” гэдэг шаардлага тавьж байгаа. Ингэхгүй бол 70 хувийн цалингаа авах гэж хоорондоо уралдах, илүү цагаар, хэт ачаалалтай ажилласнаас бусдын төдийгүй өөрсдийнхөө ч амь насыг зольж байна. Ажлаасаа бууж гэртээ унтаад босч ирээгүй нас барсан жолооч байна.

2005 оноос хойш ажлын ачааллаас болж жил бүр ажлын байран дээр жолооч, кондуктор нас барсан. Ажилчид энэ мэт асуудлаа ярьж чадахгүй айдастай байдаг. 1932 оны хэлмэгдүүлэлт шиг л тийм систем үйлчилдэг болчихлоо. Тэднийг ийм зүйл ярьвал дор нь шалтаг гаргаад ажлаас хална.

Кондукторыг 100 төгрөгийн зөрчил гаргавал сануулах арга хэмжээ авна. 800 төгрөгний зөрчил гаргавал цалингийн 20-н хувийг хасна, 5000 төгрөгийн зөрчил гаргавал ажлаас халдаг. Жолооч нарыг ч мөн адил түлш дутаасан, шугаманд уралдсан, аваар осол гаргасан гээд арга хэмжээ авдаг. Үйлдвэрчний хорооны тэргүүлэгч нарын маань араас бүр зөрчил илрүүлэх гээд мөрдөж мөшгөөд байна шүү дээ” хэмээн ярьсан

Яваад ч байгаа юм шиг, зогсоод ч байгаа юм шиг
“Автобус 1" компанийн жолооч, кондуктортай ярилцахаар Цэцэг төвийн буудлаас “Нисэх сонсголон’’-гийн автобусанд суусан ч дараагийн буудлаас нь зорчигч дүүрч 18 буудал явсан ч ярилцах боломж олдсонгүй. Ингээд Яармагийн дэнжийн буудлаас энэ чиглэлийн өөр автобусанд суусан юм. Тэдний хэн болохыг жолоочийн бүхээг дээр
байрлах “Мэргэшсэн жолооч”, “Мэргэшсэн кондуктор” гэсэн зурагтай танилцуулгаас төвөггүй мэдсэн ч өөрсдийнхөө нэр, автобусны дугаарыг битгий бичээрэй гэсэн юм. Жолоочийн хэлснээр “Яваад ч байгаа юм шиг, зогсоод ч байгаа юм шиг” явдал дунд кондуктортой хийсэн бэсрэгхэн яриа ийн өрнөлөө.

-Та нарын 100 төгрөг, 500 төгрөгний зөрчил гаргасныг яаж шалгадаг юм бэ?
-Хаана ч хамаагүй зогсоож байгаад баазаас шалгалт хийж мөнгө, талон хоёрыг тулгадаг. Өглөө оройд пиг ачаалалтай үед 500 төгрөг гээд 20-т, 50-тийн дэвсгэрт нугалаад өгөхөд тэрийг нэг бүрчлэн тоолоод зогсох боломжгүй.

Тэр бүү хэл, 20-н мянга, 10 мянган төгрөгний хариултыг андуурах тохиолдол гарна шүү дээ. Бид сар болгон маршрутаа өөрчилж явдаг. Эвдрэл ихтэй муу зам зам, бөглөө түпжээнээс болоод автобусны эд ангид эвдрэл гарна. Түүнийг жолооч төлдөг.

Бид амьдралаа залгуулах гэж нүдээ аниад л ар гэр, үр хүүхдээ хаяад орлогоо биелүүлэх гээд зүтгэдэг. Дээр нь ялих ялихгүй шалтаг хайж дарамтлахаар бүр хэцүү
байдаг.

-Та нар энэ тухайгаа баазын удирдлагадаа хэлдэггүй юм уу?
-Тэд биднийг сонсохгүй ээ. Одоо бүр намчирхаж, нутгархдаг болсон. Ямар сайндаа “Автобус1"-ийн 60 жилийн ой Увсынхны ой болсон гэсэн яриа гарч байхав дээ. Нийтийн тээврийн байгууллагыг нийтийн тээвэр мэддэг хүн л удирдмаар байна.

Хүнд нөхцөлийн жилээ гүйцээх гэж л олон жил ажилласан жолооч нар чимээгүйхэн гүрийж байна. Урт сунаж ажиллах, ачаалалтай ажилласнаас ажил дээр нас барах тохиолдол ч гардаг. Харин одоо өглөө ажилд гарахад хүссэн нь баазын эмчид үзүүлэх боломжтой болсон.

-Ил тод байдал, сайн засаглал гээд дээр дооргүй ярьдаг болсон. Танай компани хувийнх биш орон нутгийн өмчтэй болохоор удирдлагын бүх үйл ажиллагаа ил тод байдаг юм биш үү?
-Үгүй дээ. Ажлын ачааллыг үүрч байгаа бидний ажлыг 100-н төгрөгөөр тооцож хариуцлага ярьчихаад өөрсдийг нь юу хийж байгааг бид мэддэггүй. Шаардлага тавих нь байтугай, ил гаргаад ярьчих зүрхтэй хүн байхгүй.

Бүр хоорондоо ч ярих асуудалтай. Нэг нь очоод алтан хошуу хүргэнэ шүү дээ. Хамт олны уур амьсгал, ажиллагчдын сэтгэн ханамжийн тухай бол дурсаад ч хэрэггүй.

-Ажил хаялтын тухай сонссон уу?
-Сонсолгүй яахав. Бид бүгдээрээ л дэмжиж байгаа. Үнэндээ нийтийн тээвэрт анхаарахгүй бол орлого гэж улайрна, дээр нь замын түгжээ гээд маш хэцүү болсныг хүн бүр л мэдэж байгаа. Ингээд л түгжирч зогсож байгаад арын тэрэг гүйцэж ирээд нэг буудал дээр цуг очно. Дээр нь төв замд бусад чиглэлтэй давхцана.

Удаан хүлээсэн зорчигчид бидэнд л уур, уцаараа гаргана. Өглөө үүрээр гараад, шөнийн бор хоногтоо гэртээ ордог бид нар ар гэрийнхэндээ ч нэр хүндгүй. Ер нь л төр засаг дорвитойхон анхаарал хандуулж ядаж орлого гээд уралдаад байхгүй болгохгүй бол нийтийн тээврийн үйлчилгээний нэр хүнд доор орж, тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ч хаа хаагүй ад үзэгдсэн ийм л байдалтай болоод байна.

18-н буудал зорчигчгүй шахам яваа автобусны кондуктор “Шинэ удирдлагатай болсноос хойш Голомт банкны картаар өгдөг цалингаа Улаанбаатар банкаар өгдөг болж энэ банк нь АТМ-гүй, Худалдаа хөгжлийн банкны АТМ-ээр үйлчлүүл гэдэг ч тэнд нь дандаа л мөнгө байдаггүй.400-н мянган төгрөгний цалингаа хоёр тасдаж АТМ-ээс авч мянган төгрөг суутгуулна.

Бас “Ард даатгал”-аар үйлчлүүлдэг байсныг болиулж “Амьдралын даатгал”-д даатгуул гэдэг болсон. Хөл, гараа гэмтээчихээд нөхөн төлбөрөө авах гэж бөөн чирэгдэл болж байж авсан, захиргааны орон тоо эрс нэмэгдсэн” гэх мэт олон асуудал байгааг дуулгаж амжсан.

Ажил хаялтад хүргэхгүй шийдчихэж болох асуудал
-Цахилгаан тээвэр" компанийн ҮЭ-ийн хорооны дарга М.Гэрэлчулуун:


1989 он буюу тус компани байгуулагдаад дөнгөж хоёр жил болж байхад засварчнаас нь ажлын гараагаа эхэлж байсан түүнийг хамт олон нь өнгөрсөн зургаадугаар сард ҮЭ-ийн хорооны даргаараа сонгожэ: Цахилгаан тээврийн 68 ажилтан дарга, цэрэг гэлтгүй бүгд ҮЭ-ий гишүүн. Өөрсдийнх нь эр ашгийн төлөө ажилладаг учир ҮЭ-ээ ч бүгд дэмждэг ажээ.

Тэрбээр “Авто тээврийн салбарын тарифын хэлэлцээрийн биелэлт хангалтгүй байна. Жилд хоёр удаа дүгнэх ёстой ч огт дүгнээгүй. Жолоочийн үндсэн цалин 400, кондукторынх 250-н мянган төгрөг, орлоготой нь нэмэгдэл цалинг уялдуулснаас хотын зам дээр автобусны уралдаан болж байна шүү дээ.

Шугамын давхцал их, аваарь осол гаргаад байгаа гол шалтгаан энэ болж байна. Мөн төрөөс нийтийн тээврийн үнийг хатуу барьсан нь Хамтын гэрээ хэрэгжүүлэхгүй   байх шалтгаан болж байна.

Өнгөрсөн онд зорчигчийн тасалбарын үнийг 20 хувь нэмсэн ч манай компани нийгмийн даатгалд өртэй гээд цалин нэмээгүй. ҮЭ-ийнхний тавьж буй бас нэг шаардлага бол Тээвэрчин хорооллыг бариулах, хөрөнгө оруулалт, газрын асуудлыг шийдэж тээвэрчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах боломжийг хангах гэсэн асуудал байгаа.

Үүрийн таван жингээр гэрээсээ гар шөнө орой гэртээ харьдг жолооч, кондукторууды 80 хувь нь гэр хороолол амьдарч байна. Манай инженерүүд хосолмол хөдөлгүүрт автобус үйлдвэрлэж 60 хүний ажлын байртай болгосон. Гэтэл санхүүжилтийн байдлаас болж зогсох нөхцөл үүсээд байна. Ер нь хотын нийтийн тээврийн асуудлыг ажил хаялтад хүргэхгүйгээр шийдчихэж болох л асуудал хэмээн ярьсан.

Ажилчид зөвшөөрсөн ч захиргаа татвар суутгаж өгөхгүй байна
“Автобус 3” баазын тэргүүлэгч Н Сүхболд:

Энэ байгууллагадаа 17 жил ажиллаж байна. Тус компани циркийн урдхан талд хотын төвд байршилтай, 400-ас ажиллагчтай.

Тэрбээр “Бид байгууллагын захиргаагаа Хамтын хэлэлцээрээ биелүүлэхийг шаардаж салбарын ҮЭ-ийн холбооноосоо туслалцаа авч зохион байгуулж байгаа ажлуудыг дэмжиж байгаа. Харин манай бааз дээр ҮЭ-ийн хорооны ажлыг хавчдаг ч юм уу сул ажилладаг. Захиргаа ҮЭ-ийн гишүүний татварыг хүртэл цалингаас суутгахаа байсан.

Өнгөрсөн наймдугаар сард ажиллагчид хуралдаж өөрсдийн зөвшөөрсөн гарын үсгийн дагуу нийт цалингийн 1.0 хувийг ҮЭ-ийн татварт суутгуулахаар зөвшөөрч гарын үсэгтэй бичгээ захиргаанд хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй байна.

“Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” байгуулахаар Нийслэлийн ИТХ-ын тогтоол гарсантай холбоотой нэгэнт бүрэлдсэн хамт олныг тараахгүй байх, одоо эзэмшиж буй газар дээрээ ажиллах, хэрэв эзэмшлийн газар дахин төлөвлөлтөд орсон тохиолдолд тус компанийн ажиллагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах ээрэг   ажилчдынхаа санал хүсэлтийг захиргг холбогдох дээд газруудад уламжилсан.

Жолооч, кондукторуудь үндсэн цалин бага, маш их эрсэл үүрч амралтгүй, иүү цаг ажиллаж байж нэг сая төгрөгийн цалин авдаг хаанаа ч хүрэхгүй байна. Юмны үнэ нэмэгдээд, өрх толгойлсон хүн ч манай баазад олон бий.

Манай тэргүүлэгчид хуралдаад Хамтын хэлэлцээр хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой ажил хаялтын зохион байгуулалтын асуудал болон дээр дурдсан бусад асуудлаа хэлэлцэхээр нийт ажиллагчдын хурал зохион байгуулах гэж байна” хэмээн ярилаа.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин