sonin.mn

Өнгөрсөн жил Замын-Үүд хилийн боомтоор их хэмжээний самар нэвт­рүүлсэн этгээдүүдэд хорих ял оноожээ.

Тодруулбал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд эл хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Амартүвшинд 6 жил 6 са­рын хугацаагаар хорих ял оноож чанга дэглэмтэй эрэг­тэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, мөн шүүгдэгч О.Эрдэнэд 6 жил 6 сар, Гаалийн улсын байцаагч Б.Лхагвадорж, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан ту­шаал эрхлэх, үйл ажил­лагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаа­гаар хорих ял эдлүүлэхээр болжээ.

Мөн УБТЗ-ын удир­дах газрын ажил­тан Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарыг мөн албан ту­шаалаас нь буулгаж хоёр жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус шийтгэжээ.

Харин дээрх хүмүүсийн хувийн байдлыг харгалзан Б.Лхагвадоржид оноосон ялыг хоёр жилийн хуга­цаагаар, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг, Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарт оноо­сон ялыг нэг жилийн тэнсэн харгалзах ял болгосон байна.


Эх сурвалж: