sonin.mn

Булган аймгийн Орхон суманд З.Ёндон гэгч өөрийн бага насны хоёр төрсөн хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 14-нд гарсан. Энэхүү хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.

Булган аймгийн Сум дундын IV шүүхээс шүүхэд энэ хэргийг хянан хэлэлцээд З.Ёндонг биеэ хамгаалах чадваргүй бага насны өөөрийн төрсөн хүүхдүүдээ онц харгис хэрцгий аргаар хороосон, байнга зодож, тарчлаадаг байсныг тогтоож 25 жилийн хорих ял оноосон байна.

Түүнчлэн шүүгдэгч согтуугаар, хүнд хор уршиг учруулан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялын зарим буюу хоёр жилийг гянданд, үлдсэн 23 гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: