sonin.mn

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Ган­сүхийн цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шүүх хурал өнгөрсөн баасан гарагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд боллоо.

Шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг хэлэлцээд цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэр гаргасан юм.
Мөн Л.Гансүхтэй хамт сэжигтнээр татагдаад байгаа Д.Тулгыг ч үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэр гаргалаа. Хэрэв түүний цагдан хорих хугацааг сунгавал тэрбээр өлсгөлөн зарлана гэж байсан.

Тэгвэл одоогоор өлсгөлөн зарлах эсэх нь тодорхойгүй байгаа талаар өмгөөлөгч нь хэлсэн байна. Л.Гансүхийг өнгөрсөн долоодугаар сарын 29-нөөс цагдан хориод байгаа билээ.

Эх сурвалж: