sonin.mn

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Хилийн 0168 дугаар ангийн хариуцсан хилийн зурваст Монгол, Хятадын иргэд химийн хорт бодис их хэмжээгээр авч явсныг хилчид илрүүлсэн аж.

Тэд хилийн бүсэд хууль бусаар ашигт малтмал олборлохоор явж байсан аж. Тэдний тээвэрлэж явсан зүйлийг шалгахад 175 кг цианит натри, 750 кг идэвх­жүүлсэн нүүрс байжээ.

Дээрх хоёр төрлийн химийн бодисыг алт угаах зорилгоор авч явсанаа тэд хүлээж одоогоор цианит натрийг тусгай зааврын дагуу хадгалалтад авч холбогдох байгууллагуудад хандаад байгаа юм байна.

Эх сурвалж: