sonin.mn

Өнгөрсөн хоногт машин тоносон гэх дуудлага цаг­даагийн байгууллагад ол­ноор иржээ. Тухайлбал өчигдөр Сон­­гинохайрхан дүүр­гийн байр­ны урд авто­машины зогсоол дээр байсан “Гранд витара”, “Ист” машины дугуй алдагджээ.

Дээрх хэргийг Орхон аймгийн харьяат, 19 настай Б гэгч бусадтай бүлэглэн хул­гайлсныг тус дүүр­­гийн цагдаагийнхан ил­рүүлэн шал­гаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн XI хороонд хулгай хийсэн байж болзошгүй сэжиг бү­хий хүн явж байна гэсэн дууд­лага ирснийг шалгахад Баянзүрх дүүргийн XV хо­роонд оршин суух иргэний “Лексус 570” автомашины дөрвөн дугуй, түлхүүр ба­гажийг хулгайлан явж бай­сан Сонгинохайрхан дүүр­­­­гийн XXI хорооны иргэн, 30 настай Б-г саатуул­жээ. Тиймээс зориулалтын ха­руул хамгаалалттай зог­соолд тээврийн хэрэгслээ байр­­луулж байхыг ЦЕГ-аас анхаа­руулж байна

Эх сурвалж: