sonin.mn

Баянзүрх дүүргийн шүүхэд өнөөдөр бүлэглэн танхайрч, хүний биед гэмтэл учруулан, эд зүйлсийг нь дээрэмдсэн гурван хүүхдийг шүүх хурал болно.

Одоогоор тэд цагдан хоригдож байгаа бөгөөд өмгөөлөгчдийн асуудлаас болж гурван удаа шүүх хурал нь хойшилсон байна.

Хэргийг гардаж хийсэн этгээд өмнө нь насанд хүрээгүй байхдаа мөн л хүн зодож, хувцас, гар утсыг нь дээрэмдсэн хэргээр шүүхээс насанд хүрээгүй хүүхэд хэмээн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан аж.

Тэдний хувьд шөнө оройн цагаар ганц нэгээрээ явж байгаа хүмүүсийг дарамталж, мөнгө төгрөгийг нь авдаг байсан аж.

Эх сурвалж: