sonin.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.

-Сүүлийн үед барилгын ослууд ихээр гарсан. Барилгын ослыг бууруулах тап дээр ямар ажил хийж байна?

-Дан ганц хяналтын байгууллагын үүрэг оролцоогоор шийднэ гэдэг учир дутагдалтай. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн шийдвэр “шүдгүй арслан”-тай адилхан байгаа. Тухайн барилгын обьект дээр очиход зөрчилтэй байдаг.

Гэтэл үүнд нь акт тавьж, албан шаардлага өгөөд л явдаг. Гэтэл үүнийг цааш нь албадлагаар хэрэгжүүлдэг тухайн акт, албан шаардпагын хэрэгжилтийг хангуулдаг ийм хууль эрхзүйн зохицуулалт хийх механизм одоогоор байхгүй байна.

Цаашлаад шүүхийн байгууллагад ханддаг. Шүүхийн байгууллагад хандахаар шүүхийн процессийн тухай хуулинд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг хэрэгжүүлэх эрхзүйн зохицуулалт байдаггүй.

Ийм тайлбар хэлж байгаа хэрнээ Татварын улсын байцаагч, Гаалийн улсын байцаагч, Нийгмийн даатгалын улсын байцаагчийн шийдвэрийг биелүүлээд байдаг. Харин мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдвэрийг биелүүлж хангуулдаггүй.

-Ер нь барилгын осол томоохон нэр бүхий компаниуд дээр гарч байна. Эдгээр компаниуд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ?

-Бид хуулийн хүрээнд шалгалтаа явуулаад акт, албан шаардлагаа тавьдаг. Гэтэл барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс туслан гүйцэтгэгчийн гэрээтэй, багахан хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд л шаардлагыг биелүүлдэг.

Харин томоохон эрх мэдэлтэй, ардаа сайд дарга нартай аж ахуй нэгжүүд бидний албан шаардлагыг хүлээж авдаггүй. Танил талаараа хамгаалуулсан өөрсдийн эрх мэдэлд дулдуйдаж мэргэжлийн хяналтын байцаагчдийн шаардлагыг биелүүлэхгүй байна.

Энэ шийдвэрээ ханган ажлуулахын тулд Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах журам, тушаалтай. Мөн УЕПГ-тай хамртан ажиллах тушаал, шийдвэр, журам байдаг.

Иймээс албадлагын механизмийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Улсын байцаагч акт, албан шаардлага өгсөн бол түүнийг нь цагдаагийн байгууллага хянаж, тэдгээр барилгуудад зохих ёсны шаардлагыг тавьдаг байлгахаар Цагдаагийн еренхий газартай хамтарч ажиллахаар ажлын хэсэг байгуулаад явж байна.

-Мэргэжлийн хяналтын байцаагчдын албан шаардлагыг биелүүлдэггүй томоохон компаниуд байна гэлээ. Эдгээр компаниудын нэрийг дурдахгүй юу?

-Нэлээд хэдэн компани байгаа. Тухайлбал, “Зуншин” компанибайна. Бид өнгөрсөн оны долдугаар сарын 5-ны өдор улсын байцаагчийн актаар барилгын үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад маргаашнаас нь эхлээд үйл ажиллагаагаа явуулж байгаад замын зорчих хэсгээр явж байсан машинтай хүний дээрээс төмөр унаж аминд нь хүрсэн байгаа. Энэ мэт жишээ зөндөө байгаа.

-Зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж эхэлнэ гэж байна. Үүнд хэчнээн барилга багтаж байгаа вэ?

-Зөвшөөрөлгүй 23 барилга байгаа. Эдгээр 23 барилгыг дахин шалгаж байна. Үнэхээр ямар ч үйл ажиллагаа эрхлэх зөвгөөрөл аваагүй, төрийг үл хүндэтгэн барилга угсралтын үйл ажиллагааг явуулж, хөдөлмөр аюулгүй байдлын үйл ажиллагааг мөрдөөгүй тохиолдол тусгай зөвшөөрлийг нь цуцлана. Барилга хот байгуулалтын яамтай хамтарч тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээ авна.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагаар “Зуншин” компанийн үйл ажиллагааг гурван сараар зогсоосон байгаа. Барилга нураах асуудлыг Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч ярьж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагын түүхэнд барилга нурааж байсан түүх байгаа. Манай байгууллагын урд барилгачдын талбай дээр грааш барина гээд есөн давхар барилга барьж эхэлснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас шийдвэр гаргаж нурааж байсан.

Иймээс зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгыг нурааж эхэлнэ. Ямар ч бичиг баримгүй, газрын асуудалтай зэрэг барилгуудыг нураана. Эхний ээлжинд 1-2 барилгыг нураана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Аль барилгыг хамгийн түрүүлж нураах талаараа ажлын хэсэг дээр ярилцаж байна.

-“Макс Өргөө” комданийн захиалгаар барьж буй барилгын ажил явагдаж байгаа. Энэ барилгын үйл ажиллагааг яагаад зогсоохгүй байгаа юм бэ?

-Энэ компанийн захиалгаар баригдаж байгаа ба-рилгын ажил зогссон. ‘‘Зун-шин” компанийн тусгай зөвшөөрлийг гурван сараар түдгэлзүүлж, барилгын ажлыг зогсоосон. Тиймээс захиалагч байгууллага гүйцэтгэгчээ сольсоны дараа барилгын ажлыг хэвээр явуулна.

-Барилгын компаниудын хөрөнгө оруулагчид ихэнх нь гадны буюу хятадын хөрөнгө оруулалттай байдаг. Ямар нэгзн осол аваар гарахад хариуцсан эзэд нь хариуцлага хүлээдэггүй. Монгол инженерүүд хариуцлага хүлээх тохиолдол нэлээд байдаг?

-Хөрөнгө оруулагчид гэхээс илүү ажиллах хүч гэж яривал арай зохимжтой. БНХАУ-ын иргэд энэ салбарт илүү их ажилладаг бөгөед монгол ажилчдыг бодвол ажлын бүтээмж өндөртэй. Тиймээс барилгын салбарт хятад ажилчдыг маш их оруулж ирж ажиллуулж байна. Мөн монгол ажилчид хариуцлагагүй байдгаас болж хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж байна.

Гарч байгаа ослуудын ихэнх нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж гардаг. Мөн барилгын компаниуд хариуцлага хүлээхгүй байна. Харин хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагааны инженер хариуцлага хүлээдэг тохиолдол байгаа.

Ер нь бол барилгын компани нь хариуцлага хүлээхгүйгээр үйл ажиллагаа явуулаад байна. Одоогоор дүрэм журам стандартын хэмжээ хангалттай байна гэж яригдаад байгаа боловч гол зохицуулалтаа хийхгүй байна.

Иймээс компани хариуцлага хүлээдэг зохицуулалтаа бий болгох хэрэгтэй байна. Өнөөдөр барилгын салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллах хүн олдохгүй байна.

-Барилгын осол буурахгүй байна. Ер нь төрийн байгууллагууд хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Хууль эрхзүйн зохицуулалт болон төрийн байгууллагын уялдаа холбоо хэрэгтэй байна. Яагаад гэхээр мэргэжлийн хяналтын газар барилга угсаралтын ажиллагаан дээр явцын хяналтыг хийж байгаа.

Харин барилга эхлүүлэх, үргэлжүүлэх улсын комисст хүлээлгэж егөх ажиллагаанд оролцохоо болиод хоёр жил болж байна. Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох, улсын комисс хүлээж авах ажиллагаа яам болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөений газарт хамаарагддаг болсон.

Эдгээр байгууллагын уялдаа холбоо нягт байж осол гаргаж, хүний амь насыг хохироосон тохиолдол бүрт хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй байна.

Ямар нэгэн зөрчил гаргасан компаниуд үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл олгохгүй байх хэрэгтэй байна. Мөн хөдөлмөрийн хамгааллын инженер хариуцлага хүлээлгэдэг биш харин компани болон захиалагч хариуцлага хүлээдэг болмоор байна.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: