sonin.mn

Өнгөрсөн тавдугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу “Цэцэр­лэг­жилт” компанийн хашаанд согтуурсан үедээ хүний аминд хүрч, дадлага хийж байсан арван оюутныг барь­цаалж, “Ална” хэмээн сүр­дүүлсэн хэрэг гарч байсан .

Хэргийг Дорнод аймгийн харьяат 25 настай М гэгч залуу үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон.
Тэрбээр Мод үржүүлгийн газрын ажилтан байсан бөгөөд хамт ажилладаг хоёр залуутайгаа архи ууж, дээрх хэргийг үйлдэхдээ 35 настай Ж-ийн толгойд хүнд төмрөөр цохин амийг нь хө­нөөсөн.

Мөн нөгөө ажилтныхаа биед гэмтэл учруулж цаг­даагийн ажилтнуудыг очих үеэр оюутнуудыг барь­цаалсан байдаг.

Тэг­вэл уг хэргийг шал­гаж дуу­саад прокурорын газ­раас яллах дүгнэлт үйл­дүү­лэх саналтайгаар харьяа дүүр­гийн шүүхэд шил­жүүл­жээ.

Эх сурвалж: