sonin.mn

 “Дижитал” хамт­лагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаярыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны X шүүхээс өчигдөр цагаатгажээ.

Тэрээр анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сард гурван жил таван сарын ял сонссон юм. Харин давж заалдах шатны шүүгчид түүний хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ.

Ш.Батбаяр өнгөрсөн оны гуравдугаар сард Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдахдаа хорих ангийн өрөөнд гал гаргасан хэрэгт татагдсан юм. Түүнтэй хамт яллагдсан хорих ангийн албан хаагчдын хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон юм.

Б.Заяа

Эх сурвалж: