sonin.mn

Мобиком компанийн мессэжийн хэрэг Монголд төдийгүй Европын холбооны улсуудын дунд дуулиан тариад байгаа энэ үед харилцаа холбооны салбарт дахин нэг дуулиант хэргийг Huawei тарилаа.

www.southsudantribune.org сайтад мэдээлсэнээр Huawei компани нь энэ оны 10 дугаар сарын 3-ны өдөр Бээжин дэх Хятадын Экспорт-Импорт Банкны ерөнхийлөгч ноён Хон Ли Ру-руу Өмнөд Суданы Харилцаа, холбооны сайд ноён Майкл Макуэй Лют-ыг төлөөлж хуурамч албан бичиг үйлдсэн нь илэрчээ.

Уг хуурамч албан бичигт харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, олон улсын вэндэрүүдийн нэг болох ZTE Корпорацийн хэрэгжүүлэхээр болсон Дижитал Телевизийн Төслийг хүчингүй болгох, төслийн хэрэгжилтийг хойшлуулахыг хүссэн тухай дурдсан байна. Уг хэрэгтэй холбогдуулан Өмнөд Суданы хууль хяналтын байгууллагаас Huawei-ын гүйцэтгэх захирал ноён Нан Чен-ыг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Өмнөд Суданы харилцаа холбооны салбарын сайд Майкл Макуэй Лют нь Huawei компаний гаргасан энэ үйлдэлд ихэд бухимдаж байгаа бөгөөд Huawei энэ үйлдлээрээ засгийн газрын нэрийг барин хууль бус үйлдэл гаргаж, Өмнөд Суданы засгийн газар болон тус улсын ард түмнийг үл ойшоолоо гэж албан ёсоор мэдэгдсэн байна.

Huawei Өмнөд Суданы засгийн газрын нэрийг барьж, дахин хууль бус үйлдэл гаргалаа

Өмнөд Суданы засгийн газрын зүгээс Өмнөд судан болон БНХАУ-ын засгийн газар хооронд үл ойлголцох, зөрчилтэй асуудлыг бий болгосонд туйлын харамсаж байгаагаа мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд дараах гурван төрлийн шийдвэрийг гаргаснаа хавсаргасан байна.

Үүнд:
Нэгдүгээрт, Huawei компанийн үйлдсэн бусармаг, хууль бус хэргийг нь яаралтай мөрдөн шалгах ажиллагаа руу шилжүүлэх. Хоёрдугаарт, хуурамч бичиг баримт үйлдсэн ноён Нан Ченыг яаралтай эрэн сурвалжилж, Хятад руу буцаах. Гуравдугаарт, Хятадын элчин сайдын яамнаас энэ хэргийн учрыг яаралтай олж, Өмнөд суданы ард түмэнд тайлагнах.

Эцэст нь Өмнөд Суданы засгийн газраас ийм бусармаг үйлдлийг дахиж гаргахгүй тал дээр анхааран ажиллаж,Huawei-ын иймэрхүү үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна. /Эх сурвалжийг доор харуулав /

http://southsudantribune.org/626-huawei-hacks-the-south-sudan-government-and-forges-official-documents?from=groupmessage&isappinstalled=0