УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн лагийн худгийг цэвэрлэхээр орсон залуусын бие одоог хүртэл муу хэвээр байна.
Тодруулбал, хийн газанд хордсон Одбаяр одоог хүртэл ухаан ороогүй байна. Түүний хордолтын хэмжээг ч хүртэл тогтоож чадаагүй байна.
Харин хордсон хүмүүсийн нэг болох 23 настай Мөнхтэнгэр ухаан орсон ч биеийнх нь байдал тааруу хэвээр байгаад ар гэрийнхэн нь ихэд санаа зовж тус газрын удирдлагуудад гомдолтой байгаагаа хэлж байгаа аж.
Нөхцөл байдал ийм байхад тус газрын дарга С.Үнэн тайлбар хийлгүй доод албан тушаалтнуудаараа өөрсдийгөө зөвтгөсөн тайлбар хийлгэж буйд эгдүүцэх хүн олон байна. Цэл залуухан хоёр залуу ажлын байрандаа ноцтойгоор гэмтсэн учраас тэднийг үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэсэн хүлээлт нийгэмд бий болсон.
Гэтэл тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Солонго өөрсдийгөө зөвтгөсөн мэдээллүүдийг олон нийтэд хүргэж байгаа нь бусдын амь насыг үл ойшоосон хэрэг юм.
Тухайлбал тэрбээр “Ус сувгийн удирдах газар бол инженерийн байгууламж. Цэвэр, бохир усанд ч тэр байнга техник технологитой харьцдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг.
Цэвэрлэх байгууламж өөрөө эмчтэй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженертэй. Өдөр бүр эмч нь тухайн ажилтны биеийн байдлыг хянаж үздэг. Зааварчилгаа хөтлөдөг.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер өдөр бүр тухайн ажилтныг ажилд гарахаас нь өмнө зааварчилгаатай танилцуулж гарын үсэг зуруулснаар ажлын өдөр эхэлдэг журамтай. Энэ журмаараа л ажил эхэлсэн.
Манай байгууллагад үе үе үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд машин аваар осол гарах, ямар нэг тоног төхөөрөмж гацах, түүнээс болж ажилчдын гар, хуруу бэртэх тохиолдол байдаг. Алба бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженертэй. Эдгээртэйгээ хамтран дөрөвдүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сар” болгон тэмдэглэдэг.
Хэдийгээр туршлагатай байгууллага хэдий ч ажилчдын анхаарал болгоомжгүй байдал, мөн дээрээс нь техник технологийн гэмтлээс болоод осол гэмтэл хааяа гарах тохиолдол бий” гэв.
Юутай ч албаны хүний хэлж буйгаар тухайн өдөр хийн газанд хордсон ажилчид бүгд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөө авч хамгаалалтын хувцас өмссөн бололтой. Товчхондоо бол энэ бүхэнд осолд орсон ажилчид өөрсдөө буруутан болох магадал өндөр байна гэж хэлж болохоор байгаа юм. Уг нь энэхүү осолд анх долоон хүн өртснөөс тавыг нь эмнэлэгт хэвтүүлсэн аж.
Хамгийн гол нь бодит байдал дээр ухаан алдан унасан залууг гаргаж ирэхээр тухайн өдөр жижүүрт гарч байсан дарга нь орсон ч мөн л хортой хийн газанд хордож ухаан алдсан байдаг.
Ингээд хоёр хүн ухаан алдсан учраас араас нь ямар ч хамгаалах хэрэгсэлгүй гар нүцгэн залуус орж өөрсдөө хордож Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдсэн гэдгийг тус газрын албан хаагчид хэлж буй юм.
Тэгэхээр бодит байдлыг ажилчид л үнэнээр нь хэлдэг гэдэг яах аргагүй үнэн үг. Гэхдээ тус газартай холбоотой нэгэн осол ч өнгөрсөн долоо хоногт гарч байжээ. Тухайлбал, Өнгөрсөн долоо хоногт лаг ачдаг машин нь үерийн далан руу унасан хэрэг гарчээ. Азаар жолооч нь гэмтэж бэртээгүй ч машин нь ашиглагдах боломжгүй болсон аж.
Өмнө нь тус газрын ажилчдынх нь цалин бага, аюултай орчинд ажиллаж байгаа хэрнээ эрүүл мэндийнх нь талаас огт анхаарал тавьдаггүй зэрэг шүүмжлэл олонтаа гарч байсан.
Тэгэхээр аливаа нэгэн байгууллагыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчин удирдаж байж ажилчдынхаа эрүүл мэнд болон ахуй нөхцөлд анхаарал тавих нь туйлын үнэн.
Гэтэл мэргэжлийн бус даргатай тус газрын ажилчдын амьд явах баталгаа алга гэж хэлэхэд дэгдсэн болохгүй байх. Эцэст нь хэлэхэд хортой хийн газанд хордсон ажилчдын хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм.
Ямартай ч хордсон хүмүүсийн ар гэрийнхэн хариуцлагыг тус газрын удирдлагуудтай ярина хэмээн хэлж байгаа юм. С.Үнэн дарга хариуцлагын гадна үлдэх гээд байна уу гэсэн ойлголт ч ар гэрийнхэнд нь бий болоод байна.
Р.Саруул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Иймэрхүү мэргэжлийн бус нөхөд ажлыг алаад байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Юү хийхээ мэдэхгүй, УЛС ТӨРИЙН ТОМИЛГОО гэж аймшигтай тогтолцооны золиос болох нь дээ залуус минь.
... Бас нэг хужаа этгээд Монголчуудын амиар наадаад , үүндээ сэтгэл нь нэг хэсэгтээ тайвшрах байлгүй . ... Уудаг усыг нь үл үзэгдэх тунгаар хордуулж байгаа бузар үйлдэлдээ Ардчилсан хужаанууд зайлшгүй хатуу шийтгэлийг амиараа хүлээх болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
Энэ баагий Бразил явж хөлбөмбөгийн ДАШТ үзсэн мөнгөө төлсөн л байдаг байгаа даа.
Зааварчилга өгөх яах вэ, гол нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах нөхцөл бололцоогоор хангах нь чухал шүүдээ. Ус суваг маш их мөнгөтэй газар, мөнгөө зөв юмандаа зарцуулаач.
Sonin,Unen hudulmur,ulaan-od,zalgamjlagch geed huvruud baina daa.Ene odoo end yu hiij baigaa yum??
баруунаасаа салхитай үед 1-р хороолол хүртэл амьсгалахад хүнд болсон байхад цэвэрлэх байгууламжийн худагт орсон хөөрхий амьтан өдий зэрэгтэй байгаа нь их юм бишүү?
Himiin bodisiin hyanaltiig mash sain bolgokhgui bol bokhiriin shugam ruu chukham yuu yuu asgaj ursgaj baigaag medekh yamar ch argagui. Ene asuudliig undseer ni shiidekh kheregtei baina.
ine zariagiin kar li dia. gyatad baigaa iz dee
Yu Nin baina.
hehhehe
Ероосоо бух шатны ажлын хариуцлага шуу дээ. Угаасаа бохирын худагт аюултаи бодис хуримтлагддаг,одоо уед арьс шир боловсруулах уилдвэруудээс авахуулаад Монгол улсад янз буриин химиин бодис их орж ирдэг болсон,хяналт угуи болсон
Гаазан хии гэж ю вэ
uls turchid gj heden ubiagui amitdiig shorond suulgaach bid mariin huch hudulmur, amidrah batalgaag ulandaa gishgesen muusain yumnuudiig tatan buulgaj hariultslaga huleelgeh heregtei