sonin.mn

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн хүүхдүүд хордлого авч, энэ сарын 29-ний өдрийн 23.00 цагийн байдлаар хордлого авсан хүүхдийн тоо 39-д хүрчээ.

Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Эмч, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөл бүхий сумын Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Хүүхдүүд юунаас хордсоныг тогтоохоор хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байгаа юм байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн есдүгээр сарын эхээр аймгийн төвийн сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авч байсан юм.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг