sonin.mn

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух иргэн Ч гэгч найман кг каннабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж аваад хадгалж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Уг этгээдийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр татан шалгаж байна. Цагдаагийн байгууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 кг канабис буюу мансууруулах төрлийн ургамал 34 грамм IСЕ буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм.

2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгг 123 хүнийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлдэж байгаа аж.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192.2-т мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.

С.Хорлоо

Эх сурвалж: