sonin.mn

Баянгол дүүргийн XIV хороо “Оке” зочид буудлын гадна согтуу хүн танхайраад байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийхэд СХД-ийн IX хорооны иргэн 28 настай эрэгтэй С нь согтуурсан үедээ “Та нарыг буудаж ална” хэмээн танхайрч байсныг таслан зогсоожээ.

Улмаар уг этгээдэд үзлэг хийхэд 7.62 мм-ийн галт сум 13 ширхэгийг авч явсныг нь хураан авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Н.Алт

Эх сурвалж: