sonin.mn

Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Шуанши нутаг нэгт Ө-гийн амийг  өнгөрсөн 6 дугаар сард хөнөөсөн хэргийг сум дундын шүүхээр хэлэлцээд БНХАУ-ын иргэнд хорих ял оноолоо.

БНХАУ-ын хоёр иргэн маргалдаж улмаар нэгнийхээ амийг хөнөөсөн хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж, сум дундын нэгдүгээр прокурорын газраас хүний амь санаатайгаар бүрэлгэсэн үнэдслэлээр яллажээ. Энэ ялыг нь Сум дундын 16 дугаар шүүхээр хэлэлцээд БНХАУ-ын иргэн Шуаншид чанга дэглэмтэй хориход 11 жил хорих ял оноолоо.

Ж.Батсайхан

Эх сурвалж: